Та давхраагүй юу. Давхраа хийлгэхийг хүсч байна уу. Хэрвээ та давхраа хийлгэхээр шийдсэн байгаа бол дараах зүйлийг анхаараарай.
Хэрэв та нүдний мэс засал хийлгэх шийдсэн бол мэс засал хийлгэхийн өмнө өөрт тохирсон мэс заслыг сонгох нь хамгийн чухал юм. Хувь хүн бүрийн нүдний бүтэц өөр өөр байдаг бөгөөд өөрт тохирсон мэс заслыг сонгох нь хамгийн чухал юм.
1. Нимгэн зовхитой нүд
Нимгэн зовхитой тохиолдолд зовхинд зүсэлт хийх шаардлагаггүй бөгөөд Оёдлын аргаар давхараа хийх аргаар мэс засал хийлгэх илүү тохиромжтой болно.
2. Зузаан зовхитой нүд
Зовхин хэсэгт өөх ихтэй түүнчлэн зовхины арьс зузаан, зовхины булчин хөгжил сайтай тохиолдолд зузаан зовхинд тооцогддог болно. Энэ тохиолдолд хувь хүний онцлогоос хамааран бүтэн зүсэлт хийх арга болон хэсэгчлэн зүсэлт хийх аргаар мэс засал хийх нь илүү тохиромжтой болно.
3. Жижиг нүд
Хэт жижиг нүдтэй тохиолдолд давхараа хийх мэс засалтай хамт нүдийг урагш нь болон гадагш томруулах аргаар хамт мэс засал хийх нь илүү тохиромжтой болно.
4. Нүд хоорондын зай хол
Нүдний аньсага хэсэг нь дотогшоо хэт орсон тохиолдолд нүд халхлан улмаар нүдийг жижиг болгон харагдуулахаас гадна нүд хоорондын зай нь хол болон харагддаг бөгөөд энэ тохиолдолд давхараа хийх мэс засалтай хамт нүдийг урагш нь томруулах аргаар хамт мэс засал хийх нь илүү тохиромжтой.
5.Нойрмог харагддаг нүд
Нүд нээх булчингын сулралтаас үүдэн нүдний хүүхэн хараа унжсан зовхинд халхлагдан нүд нойрмоглон харагддаг болно. Энэ тохиолдолд нүд нээх булчин чангалах мэс засал хийлгэсэнээр нүд нээх булчин чангаран нүдний ерөнхий хэлбэр засагдах болно.
6.Нүдний үзүүр унжсан ба жартгар нүд
Нүдний үзүүр унжих эсвэл дээшээ жартайсан тохиолдолд бага зэрэг унжсан эсвэл жартайсан тохиолдолд давхараа хийх мэс засал хийх үед давхарааны үзүүр хэсгийг дээш нь өргөх эсвэл үзүүр хэсгийг нь доошлуулах зэргээр хэлбэрийн засах боломжтой юм. Хэрэв нүдний үзүүр хэсэг хэт их унжсан эсвэл жартайсан тохиолдолд нүдний үзүүр хэсэгт зүсэлт хийн засах шаардлагатай юм.
7.Хоёр нүд өөр байх
хүний нүд бага зэрэг өөр өөр байдаг боловч хэт их өөр байх тохиолдолд давхараа хийх мэс заслаар дамжуулан засах боломжтой юм.
Дээрхи нүдний төрөлөөс аль нь таны нүдний хэлбэртэй адилхан байна вэ? Хүн бүрийн нүдний онцлог өөр байдаг тул өөрт тохирсон зохих аргаар мэс засал хийлгэх нь чухал юм шүү. Баярлалаа.