Та хамгийн сайн фото зураг авахыг хүсэж байна уу? Тэгвэл та дараах 10 зөвлөгөөг хэрэгжүүлснээр сайн зураг авч чадна гэдэгтээ итгэлтэй байж болно.
Зөвлөгөө 1. Объектын хамгийн жаргалтай, эгзэгтэй үеийг ав
Зураг авахад хамгийн гоё үе бол цаанаасаа зохион байгуулагдаагүй бодит болж байгаа үйл явдлыг цаг үеийг нь тааруулж авах явдал юм. Харин хэн нэгнийг баяр баясгалантай байгаа үеийн сэтгэл татам нүд, ховстой юм шиг инээд нь зураг авахад хамгийн чухал. Иймэрхүү байдлаар сайн авсан зураг нь хүнийг өөрөө аз жаргалтай байгаа мэт сэ
тгэгдэл төрүүлж чаддаг ба тэр зураг руу орсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Дэндүү холоос авснаар таны гаргах гэсэн баяр баясал төдий чинээ алслагдана гэдгийг санаарай.
Зөвлөгөө 2. Арын дэвсгэрт цулгуй дэвсгэр сонгоорой
Цулгуй дэвсгэр нь таны объектыг бахархмаар болгож өгч чадна. Камерын шагайвчаар нь харахдаа эргэн тойрных нь зүйлсийг сайн анхаарах хэрэгтэй. Элдэв янзын багана таны хайртай охины толгойноос ургасан мэт харагдахыг та хүсэхгүй нь лавтай.
Зөвлөгөө 3. Гадаа гэрэл хэрэглэх
Хурц нар нүүрийг гүн сүүдэртэй болгодог. Энэ нь мэдээж үзээд баймаар санагдахгүй. Энэхүү сүүдрийг камерын гэрлээр байхгүй болгож болно. Дэндүү нартай өдөр, ид нар дээр байхад камерынхаа гэрлийг асаагаарай. Таны камер fill-flash болон full-flash гэсэн функцууд байгаа болов уу? Хэрвээ авах хүн тань 1,5 метрээс холгүй байгаа бол fill-flash функцийг ашиглан сүүдрийг арилгаж болно. Харин түүнээс дээш байгаа бол full-flash функцээр авсан нь дээр. Авсны дараа үр дүнгээ камерын дэлгэцээс харж болно шүү дээ. Үүлтэй өдөр fill-flash функцийг идэвхжүүлж байгаад дарвал хүмүүсийн царайг гэрэлтүүлж өгнө. За цаашилбал хааяа гэрлээ асаалгүй авч байгаарай. өдрийн хүчтэй биш гэрэл заримдаа гайхмаар сайхан зургийг танд үзүүлэх болно.
Зөвлөгөө 4. Ойрт
Хэрвээ таны авах гэж буй зүйл машинаас жижиг бол зургийг нь авахдаа өөрт нь ойртож авах нь тод бөгөөд сайхан болгож өгдөг. Таны хийж байгаа зүйл бол зургийг авч буй зүйлээрээ дүүргэж буй явдал юм. Энэ нь тэр хүнийг бүрэн тодорхойлсон зураг болж байгаа. Түүний дугуйрсан хөмсөг, сайхан нүдийг нь харж болно. Гэхдээ хэтэрхий их ойртох нь зургийг бүдэг харанхуй болгодог. Хамгийн ойрын фокусын зай ихэнх камерт 0,9 метр байдаг ба гэхдээ камераас объект хүртэл дор хаяж нэг алхмын зайтай байх ёстой. Үүнээс дотогш орох аваас таны зураг бүдэг хар гарах болно.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу