Түүний эцэг Отто Франк нь нэгдүгээр дайнд Герман улсын төлөө байлдаж гавьяаны одонгоор шагнагдаж байсан ба ердөө хорьхон жилийн дараа түүнийг Герман улсын засгийн газар гэр бүлтэй нь хамт гадуурхан хавчиж ялгаварлан зовоох бодлого явуулсан нь дан ганц нацизм, фашизм гэлтгүй үзэл сурталын туйлшрал ямар аюултай гэдгийг харуулж байгаа юм.
1933 оны Франкфуртын орон нутгийн сонгуулиар А.Гитлерийн нам ялсанаар дээрхи бодлого хэрэгжиж эхлэж Германаас Голланд руу 300,000 жүүдүүд дүрвэсний дунд Аннагийн гэр бүл багтжээ.
Анна 1929 оны 6 сарын 12-нд төрсөн бөгөөд 1942 онд түүний 13 насных нь төрсөн өдрөөр нь гоёмсог тэмдэглэлийн дэвтэр бэлэглэсэн гайхамшигт номын эх болж тэрээр өдрийн тэмдэглэлээ хайртай дэвтэртээ 1944 оны 8 сарын 4-нд SS-ийн цэргүүдэд баригдах хүртлээ бичжээ.
Түүний хоёр жилийн турш хөтлөсөн тэмдэглэлийн дэвтэрээс их олон зүйлийг харж ойлгож болно. Өөрсдийгөө дээд үндэстэн хэмээн төөрөлдөж нөгөө үндэстэнээ дарангуйлж үй олноор нь устгах бодлого явуулж буй фашист Герман болон тэр үеийн дайны өмнөх болоод дайнд нэрвэгдсэн Европын байдлыг нүдэнд харагдахаар үнэнээр нь Аннагийн тэмдэглэлийн дэвтэрээс харж болно.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: “Номтой нөхөрлөе” клубын албан ёсны фэйсбүүк хуудаснаас