Монголдоо чадалтай чансаатай бизнесмэнүүд эх орондоо гадаадын нэр хүндтэй гэгдэх бараг бүхий л брендүүдийг авчирч худалдаалдаг. Аманд ч багтамгүй үнэ өртөгтэй эдгээр бренд бүтээгдэхүүнүүд ядуу гэгдэх Монголын зах зээлд харин ч нэг гүйлгээтэй байдаг нь нууц бишээ.
Тэгвэл алтны магнат Ц.Мянганбаяртай хайрын романс үүсгэж хүүхдийг нь төрүүлсэн, эзэмшсэн боловсрол, мэргэжилгүй хэмээгддэг мисс Д.Ариунцэцэг, мөнгөтэй эрхмүүдээс тэс өөрөөр сэтгэж Сингапур улсад Монгол бренд хувцас, эдлэлийн дэлгүүр нээн, үйл ажиллагаагаа явуулсаар удаж байгаа ажээ.
Загвар өмсөгч гэдэг утгаараа ч тэр үү маш загварлаг Монгол ноос ноолууран хувцас эдлэлийг сонгон өөрийн дэлгүүртэй зардаг бөгөөд Сингапурын чинээлэг авхай нар ч ихээр үйлчлүүлдэг гэнэ.
Сонирхуулахад, мисс Д.Ариунцэцэг өдгөө БНСУ-д санхүүгийн чиглэлээр суралцаж, байгаа юм.