МАН-ын их хурал дүрэмдээ эрс өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгдсэн.
Тухайлбал, сонгуульт албаас гадна сонгогддог, томилогддог албан тушаалд 25 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байхаар дүрэмдээ өөрчлөлт оруулжээ.
Өнөөдөр Ардчилсан нам эмэгтэй ерөнхий нарийн бичгийн даргатай байж байхад Ардын намын бүсгүйчүүдээс энэ удаагийн генсекийн суудалд өрсөлдөх хүн гарч ирсэнгүй.
Юутай Ардын намд дүрэмдээ эмэгтэйчүүдээ дэмжихээр шийдэж “намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас нэр дэвшүүлэх, санал болгох замаар томилогддог, сонгогддог албан тушаалд 25 хувиас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” хэмээн дүрмэндээ багтаажээ.
Б.Ирээдүй GOGOMN