“Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн байрын шагналт, “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч Х.Бадамгэрэл өдгөө 22 настай. Тэрээр гэгээн хайрын баяраар нээлтээ хийх “Валентины захидал” нэртэй киноны гол дүрд тоглосон юм. Түүнээс киноных нь талаар цөөн асуултанд хариулт авлаа.
Энэ таний хувьд дэлгэцийн анхны уран бүтээл үү?
-Тийм ээ. Миний анхны кино байлаа. Хамтран тоглосон хоёр жүжигчин миний эртний танил дүү айсан болохоор ойлголцоход их амархан байлаа. Бидний портнер ах нар бол үнэхээр мундаг. Байнга зааж зөвлөөд их дэмтэй байсанд баярлаж байгаа.
-Тийм ээ. Миний анхны кино байлаа. Хамтран тоглосон хоёр жүжигчин миний эртний танил дүү айсан болохоор ойлголцоход их амархан байлаа. Бидний портнер ах нар бол үнэхээр мундаг. Байнга зааж зөвлөөд их дэмтэй байсанд баярлаж байгаа.
-Энэ киноноос хүмүүс юуг илүү ойлгоосой гэж хүсч байна вэ?
-Залуусын хооронд байдаг энгийн мөртлөө анзаардаггүй асуудал их бий. Тэгээд ч хувь хүмүүсийн үзэл бодол, гол нь хайрыг хүндэлж сурах, хайртыгаа үнэн сэтгэлээсээ хайрлахыг энэ кино харуула гэдэгт найдаж байгаа.
-Өөрөө загвар өмсөхөөс гадна юу хийдэг вэ?
-Азийн модель агентлагийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. Бас багшилдаг.
-Удахгүй гэгээн хайрын өдөр боллоо. Хайртайгаа учирсан уу?
-Хайртайгаа учирсан. Энэ талаар ярихад эрт байна л даа. /инээв/
-Хайртай хүндээ худлаа ярих зүйл хаяа гарч байсан уу?
-Хайртдаа үнэнч гэдгээ хаа ч бардам хэлж чадна. Бусад тал дээр үнэнч эсэхийг би биш хүмүүс л дүгнэх байх. Миний хувьд өдрийнхөө бичсэн хуваарийн дагуу ажлаа цаг тухайд нь амжуулах ёстой гэсэн зарчмыг баримталдаг.
С.Эрдэнэтунгалаг
asunews.mn