Уул уурхайн яамны Төрийн Захиргаа удирдлагын газрын дарга Д.Батболд гэх энэ эрхэмийг танихгүй хүн байхгүй байх.
Гэхэд улсад ажилласан 10 хэдэн жилээр нь бус, Уул уурхайн яамны газрын даргын хувиар нь биш зүгээр л түүнийг шалиг эр гэдгээр нь хэн хүнгүй мэдэх болсон.
Түүний эрээ цээрээгүй хормойн явдлын балгаар 30- хан настай сайхан бүсгүй хорвоогоос хальж, 37-хон настай, хоёр хүүхдийн ээж өргөст торны цаана 22 жилийг өнгөрөөх болоод байгаа.
Тэрбээр өөрийн авааль гэргийгээсээ өрх тусгаарлаагүй байхдаа Татварын байцаагч хоёр найз бүсгүйтэй зэрэг амраглаж, бүгдэд нь үнэтэй машин бэлэглэж байсан бэлтэй эр.
Магадгүй тэр эмэгтэйчүүдийн хайрыг татсан “гоё” залуу.
Түүнд дурласан түүний амраг бүсгүйчүүд нэг нэгнийгээ хорон үгээр булж, аймшигт хэрцгийгээр хөнөөсөн тэр шөнө ч Д.Батболд өөр эмэгтэйд хайрын нялуун үг шивнэн зугаалж явсан шалиг эр.
Түүнийг л харамлахдаа дотны найз эмэгтэйгээ зэрлэгээр хөнөөсөн Ц.Туяаг шүүх анхан шатны хурал Д.Батболд гэрчээр оролцохоор ирэхдээ хээнцэр дэгжин хослолоор гангарч, хар нүдний шилээр харцаа нуун, үнэртэй ус сэнгэнүүлж, баярын хуралд үг хэлэх гэж буй дарга шиг цээж түхийлгэн суусан.
Харин санаанд багтамгүй аймшигт хэргийг үйлдсэн хоёр хүүхдийн эх, турьхан бүсгүй шоронд хоригдсон хоёрхон сарын хугацаандаа танигдахын аргагүй огцом хөгширч, үс нь бууралтсан байсан.
Тэрбээр ам нь өмөлзөн, нүднээс нь урсах нулимсаа үе үехэн арчин шүүгдэгчийн ширээний ард зогсох нь даанч өрөвдмөөр харагдсан.
Ингээд шүүхийн шийдвэр гарч Ц.Туяа чанга дэглэмтэй хорих ангид 22 жилийн ял сонссон юм.
Харин хоёр бүсгүйн амьдралыг үрсэн Д.Батболдыг яллах хуулийн заалт манайд байхгүй учраас тэр цээж түхийсэн хэвээр жирийн амьдралдаа эргэн орж байх шиг байна.
Учир нь тэр явдлаас хойш ажлаасаа жилийн чөлөө аваад байсан Уул уурхайн яамны Төрийн захиргаа Удирдлагын газрын дарга Д.Батболд ажилдаа эргэн оржээ.
Тэрбээр Уул уурхайн яаманд Д.Ганхуяг сайд энэ долоо хоногт хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр ил гарч, ажилдаа орсон болохоо харуулжээ.
Эх сурвалж:
Uls.mn
http://www.shuurhai.mn/?p=55922