“MN 25 дугаар суваг” гэх “нэг эцгийн хүүхдүүд” хэрнээ “Anymone”, “Extacy” хамтлагууд хоорондоо түнжин тун муутай байдаг гэнэ. Тэдний хамтлагийн гишүүдийн тоо, дуулах имиж тэс өөр байдаг болоод ч тэр үү олны нийтийн цахим хуудсаар дамжуулан хоорондоо “аттак” хийх явдал ч гарсан сурагтай.
Саяхан “Anemone” хамтлагийнхан өөрсдийн албан ёсны цахим хуудастаа “Anemone vs Extacy” гэж бичжээ. Гэтэл уг постын дор 200 гаруй коммент ирсэн бөгөөд ёстой л эрээвэр хураавар бүхний цуглуулга болжээ. “Anemone” хамтлаг “Хаврын анхны хайр”, “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ” зэрэг уянгын, харьцангуй даруухан дуу дуулдаг бол “Extacy” хамтлаг дуучин Т.Ариунаагийн залуу насыг санагдуулам эрос төрхөөр олны анхаарлыг татах болсон. Харин чухам хэн нь илүү вэ гэдгийг тэд биш цаг хугацаа л харуулах биз ээ.