Өндөр өсгийтийн хаан Christian Louboutin-ых шиг гутлыг өөрийнхөө хуучин сандаалыг ашиглан хийж болно гэвэл итгэх үү? CL-ийн “Дэлбээ” буюу “Petal” загвартай сандаалыг өөрийн гараар урлахад чамд нэг цаг л шаардагдана. It’s time for DIY!
1. Гуталныхаа шүүгээнээс шинэчилж засварлах хуучин, хар сандаалаа олно.
2. “Дэлбээ” загварыг бий болгоход чамд хар өнгийн атлаасан тууз, хар синтетик торон даавуу, цавуутай тууз (хэрвээ гуталны их биен дээр бэлэн болсон чимэглэлээ оёж тогтоох боломжтой бол цавуутай тууз шаардлагагүй), хар утас, зүү, хайч байхад л хангалттай.
3. Гуталныхаа чимэглэх талбайн хэмжээнээс хамаараад хар туузнаасаа тааруулан хайчилна. Дараа нь хар синтетикэн даавуунаасаа суурь болгох 3 ширхэг. дэлбээ хайчилан оёж тогтооно. Ахин хэд хэдэн дэлбээ хайчилан суурин дээрээ өөрийнхөө хүссэн хэмжээ загвараар хөвсийлгөн оёж тогтооно. Хөвсгөр байлгахын тулд оёхдоо бага зэрэг атираа гаргаж өгөөрэй.
4. Бэлэн болсон чимэглэлээ гуталны их биен дээр оёж тогтооно. Оёх боломжгүй бол 2 талдаа цавуутай цаасан туузнаасаа тааруулан хайчлаад гутлан дээрээ наан бэхлээрэй.
5. Ингээд бэлэн болсон гоёмсог гутал маань яг л шинэхэн авсан мэт содон загвартай харагдах болно.
6. Заавал хар биш, ямар ч өнгийн хуучин, онгорхой сандаалыг ийн чимэглэж болно.
7. CL-ийн дэлбээ загварын бусад өнгөнүүдээс санаа аван, чимэглэх дэлбээнийхээ торон даавууг сонгоорой.
8. Мөн олон ширхэг дэлбээг тойруулж оёод, битүү хар туфльнийхээ ард талд тогтоон шинэлэг загварыг бий болгож болно.
/Гоолингоо.мн/продвижение сайтаaracerdeeoпрограмма для взлома пароля одноклассников бесплатноаксессуары для macbook proсрочно нужны деньги где достатьcasino online for real money usahigh class dubai escort agencymerit girneBetfair downloadтуризм сафари танзании отзывыфитнес клуб на подольскойсрочно нужны деньги в долг в минскеотпуск в танзании отзывыальтезза тревелсрочно нужны деньги 10000экскурси¤ килиманджароденьги в кредит в брянскеjapanese translator english to japaneseчугунная посуда купить в москвеДержатели полотенецкак продвигать сайт в яндексе самостоятельно бесплатновсе цены киевполотенцесушитель водяной москвастроительство в ростове на донуожоги картинкиsex shop geneve