Жүжигчин Уилл Смит, 16 жил хамт амьдарсан эхнэр Жада нарыг салах дээрээ тулаад байгаа талаар шар хэвлэлүүдээр шуугиж байгаа билээ.
Харин энэ цаг үетэй давхцан “Star” сэтгүүл мягмар гаригийн дугаарт 45 настай жүжигчин Уилл Смитийн 23 настай залуухан бүсгүйтэй цээж нүцгэн авхуулсан зургууд дахин сенсааци дэгдээв.
-Зурган дээрх бүсгүй “Focus” кинонд Уилл Смиттэй хамтран тоглосон жүжигчин Маргот Робби юм. Тэдний бяцхан дүрсгүйтлийг киноны зургийн нэг хэсэг, тэдний хооронд ямар нэгэн асуудал байхгүй гэж өмгөөлөх нэг хэсэг байхад тэднийг учир ургуулсан гэж үзэх нэгэн ч байгаа аж.
Ж.ЦАЦРАЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN