Бүсгүйчүүдийн хувьд эр нөхөр, амраг хайртаа араар тавих хэд хэдэн шалтгаан байдаг.
Байнгын хэрүүл тэмцэл: Байнга хэрэлдэж муудалцдаг амьдрал эмэгтэй хүнийг залхааж түүнийхээ хэрээр өөр зүйлд хүчтэй татагддаг байна. Зарим хосууд байнга л бие биенээ егөөдөж, ёжилж явган хэрүүл үүсгэдэг. Иймэрхүү “жижиг сажиг” хэрүүл нь ямар ч үр дүнгүй мөртлөө хосуудын хэн нэгнийг ихээр хилэгнүүлдэг байна. Хилэгнэсэн бүсгүй сэтгэл хөдлөлдөө автан араар тавих нь бий. Хорслоо тайлж байгаа нь тэр.
Ахуйн асуудал: Ахуйн аар саар асуудал асар их бухимдуулдаг. Хэн ямар хариуцлагатай нь тодорхойгүй гэр бүл байнгын стресст байдаг гэвэл хилсдэхгүй. Энэ бүхэн хуримтлагдсаар эцэст нь гэр бүл салах эсвэл бүсгүй араар тавих болно. “Би буруу л хүнтэй сууж” гэсэн бодол түүнд бат тогтвортой нөлөөлнө.
Мөнгөний гачигдал: Мөнгө санхүү нь ар гэрээ хангалуун сайхан авч явах нэг үндэс. Хичнээн хайртай байлаа ч наад захын хэрэгцээгээ дутуу гачуу хангаж байдаг гэр бүлд заавал асуудал үүсдэг. Эцэст нь бүсгүй энэ байдлаас залхаж, араар тавих арга саам хайж эхэлнэ.
Сексийн ханамжгүй байдал: Энэ нь харилцаан дахь хамгийн чухал хэрэгцээ. Хүүхнүүдийн ихэнх нь ийм шалтгаанаар араар тавьдаг байна. Бие бялдрын хөгжил султай эсвэл бүсгүйгээ орон дотроо бүх талаар нь бүрэн хангаж чаддаггүй эрчүүд араар тавилтын хохирогч болон үлддэг.