ЛОНДОН. /Би-Би-Си/. Дэлхийн хамгийн шилдэг багшийг шалгаруулах нэг сая долларын шагналтай тэмцээн ирэх жил болно.
Уг тэмцээнийг “Varkey Gems” сан болон Арабын Нэгдсэн Эмирт Улсын дэд Ерөнхийлөгч, Дубай хотын захирагч шейх Рашид Аль-Мактум зарлалаа.
Тус сан нь хувийн сургуулиудын олон улсын сүлжээний сайн үйлсийн байгууллага юм.
Уг тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх оны эхээр өгөх бөгөөд ирэх гуравдугаар сард Дубай хотноо болох “Дэлхийн боловсрол болон ур чадварын форум”-ын үеэр шалгаруулах төрлүүдийг мэдэгдэх аж.
Улс орнууд багш нараа нэр дэвшүүлсний дараа олон улсын шүүгчдийн баг шүүх юм.
Г.Доржханд МОНЦАМЭ