Оросын зураач Петр Павленский өнгөрсөн Бямба гаригт Улаан Талбайд нүцгэлэн сууж, хуухнагаа хадаасаар хатган эсэргүүцлээ илэрхийлэн шуугиан дэгдээсэн билээ.
Тэрээр өмнө нь өнгөрсөн оны 7-р сард Санкт-Петербург хотын сүмийн гадна уруулаа нийлүүлэн оёж, шоронд хоригдсон Пусси Райот хамтлагийнхныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Энэ 5-дугаар сард мөн Санкт-Петербург дахь орон нутгийн засаг захиргааны байрны гадна нүцгэн биеэ өргөст тороор ороон хэвтсэн.
Тэрээр Орос дахь хүлцэнгүй ноомой байдлыг өөрийн үйлдлээрээ дамжуулан илэрхийлсэн гэж мэдэгдэж байгаа ч ёс бус үйлдэл хийсэн хэмээн үзэж, эрүү үүсгэн шалгагдаж эхлэсэн байна. Түүнд тав хүртэлх жилийн ял оноож магадгүй байгаа талаар Оросын телевизүүд мэдээлж байна.
Ж.ЦАЦРАЛ
WWW.MISS.MN