Поп хатагтай Б.Сарантуяа энэ амралтын өдрүүдээр Дархан, Сэлэнгэ аймагт ургацын баярт оролцоод ирсэн байна.
Тэрээр Дархан, Эрдэнэтийн залуус маш сайхан хүлээн авч, поп хатагтай Б.Сарантуяагийн сэтгэлийг хөдөлгөсөн байна. Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Миний дуулсан дуунуудыг мартаагүй, сэтгэл зүрхэндээ тээж явсан сонсогч түмэндээ чин сэтгэлээсээ талархлаа” хэмээгээд “Дархан, Сэлэнгэ, Хөтөл зэрэг хотуудаар аялаж тоглохоор базааж эхэллээ” гэжээ.