Царай зүс, үс, нүд, уруулнаас гадна хөмсөг хүний нүүрний хэлбэрт чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд хөмсгөндөө ч гэсэн анхаарал тавих хэрэгтэй юм шүү. Хөмсгийг болж өгвөл зөөлөн зориулалтын щеткоор самнаж өгөх хэрэгтэй.
Энэ нь хөмсөгний торгомсог байдлыг хадгалаад зогсохгүй үснийх нь ургалтанд сайнаар нөлөөлдөг Харин бүсгүйчүүд маань хэт их мода дагаж хөмсгөө янз бүрээр засуулж саад болж байгаа үсийг нь хамаагүй зулгаадаг.
Хөмсөгний зэрлэг буюу илүүдэл үсийг зулгаахдаа маш болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь зовхи нь арьсанд сөрөг нөлөө үзүүлж улмаар зовхи унжихад хүргэдэг. Түүнчлэн хөмсөгний хэлбэр таны дур төрхийг тодорхойлж өгдөг байна.
Тухайлбал:
– Урт, дугуй нуман хэлбэртэй хөмсөг нь ширүүн, овортой,
– Богино хөмсөг нь эсрэгээрээ залуу,
– Шингэн нарийхан хөмсөг нь хуурамч дүр төрхтэй,
– Харин өргөн бүдүүн хөмсөг нь ууртай харагдуулдаг байна.