Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Синг эмэгтэйчүүдэд зориулсан анхны улсын эзэмшлийн банкийг Момбай хотод албан ёсоор нээхээр болжээ. “The Bharatiya Mahila” нэртэй уг банк нь 7 салбартай байх бөгөөд дандаа эмэгтэйчүүд ажиллаж, эмэгтэйчүүдэд зориулан зээлийн болон хадгаламжийн үйлчилгээ үзүүлэх аж. Тус банкийг 2017 он гэхэд Энэтхэг даяар нийт 500 салбартай болгож өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэтхэгт нийт эмэгтэйчүүдийн 26% нь л санхүүгийн байгууллагуудад данстай байдаг бөгөөд эрэгтэйчүүдийн 46% нь данстай байдаг байна.
Анхны салбарыг өнөөдөр Момбай хотын “Эйр Индиа” цогцолборт нээнэ. Тэрбээр: “Тус банк нь эрэгтэй эмэгтэй аль ч хүний өмнө данс нээхэд нээлттэй, гэхдээ барьцаат зээлийн үйлчилгээг эмэгтэйчүүдрүү хандуулна” гэж хэлжээ. Энэтхэг эмэгтэйчүүд олсон орлогоо нөхөртөө хадгалуулдаг ч үнэндээ эмэгтэйчүүд илүү авхаалжтай хадгалагчид байдаг байна. Банк нь тэдгээр эмэгтэйчүүдийг өөрийн данстай болгоход чиглэж буйгаа онцолжээ. Энэтхэгчүүдийн 35% нь одоогоор банкны үйлчилгээ хүртдэг бөгөөд дэлхийн дунджаар 50% тай байдаг аж.
Эх сурвалж: Өдрийн шуудан