Энэ асуудал дэлхийн бүх эмэгтэйчүүдийг зовоодог болов уу. Турахыг хүсч байгаа эмэгтэйчүүдэд зориулж Францын “Marie Claire” сэтгүүлийн хоолны дэглэм зохиодог эмч нар тусгай жор боловсруулжээ.
-Хоол идэхийн өмнөхөн хоёр аяга ус уугаарай. Таны ходоод дүүрч бие организмаас илүүдэл өөхийг гадагшлуулахад тустай.
-Зөвхөн сууж идэх хэрэгтэй. Хэрэв та зогсож эсвэл явдал дундаа идэх юм бол хоолыг хэтрүүлэн иднэ гэдэг тодорхой.
-Хоол идэж байхдаа телевизор битгий үз, сонин ч битгий уншаарай. Ийм үед уураг тархи идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг учир анхаарал сарниж гурав дахин их идэх болно.
-Хоолонд тусгай цаг гаргаж өгөөрэй. Нэг минут орчим идчихээд халбага сэрээгээ хойш тавиад өдий хэрийн хугацаанд суугаад үз. Энэ нь таны хоолны дуршлыг бууруулна.
-Таны идэх гэж байгаа хоол хэтэрхий хурц байвал салфеткээр тосыг нь шингээж аваарай,
-Улаан дарс турахад тань чухал үүрэг гүйцэтгэнэ. Учир нь бодисын солилцоог түргэсгэж өгдөг. Өдөрт 1-2 хундага дарсаас хэтрүүлэхгүй байх нь дээр.
-Аль болох хүйтэн ус уухыг хичээгээрэй. Бие организм түүнийг ашиглахын тулд өөрөө усаа халаах шаардлагатай тулгарна. Ингэснээр килокалори шатаагдаж эхэлдэг юм байна.
-Турахыг хүсэгчдэд хамгийн сайн туслагч бол томатны шүүс юм. Илчлэг багатай учир бодисын солилцоонд сайн нөлөөтэй, харин үйлчилгээг сайжруулахын тулд бага зэргийн халуун ногоо хийхэд гэмгүй юм.
-Хэрэв амттан идэхийг хүсч байвал хагас цагийн дараа иднэ гэж бие организмдаа хэлээд үзээрэй. Ихэнх тохиолдолд тийм хүсэл хэсэг хугацааны дараа алга болсон байдаг юм.
-Цүнхэндээ алим байнга авч явж байгаарай. Хоолны дэглэм барьж байгаа хэдий ч өлсөөд суух аргагүй болж байгаа бол түүнийгээ л идчих тэгээд л асуудал шийдэгдэнэ.
-Турахын тулд их энгийн зорилтыг өөрийнхөө өмнө тавьж бай. Жишээ нь, долоо хоногийн явцад нэг килограмм турна. Амархан биелүүлэх боломжтой учир таны сэтгэл санааг ч энэ зорилтод чиглүүлэх болно. Үүнээс үүдэн турах үйл явц ч амжилттай болж эхлэнэ.