Тарвас нь төрөл бүрийн амин дэмээр баялаг тул эрүүл мэндэд нэн сайн. Ялангуяа цөс хөөлгөх үйлчилгээтэй нь жижиг хэмжээний цөсний чулууг гадагшлуулахад тустай. Үүний сацуу тарвасыг эмчилгээний журмаар гоо сайхандаа ашиглах боломжтой.
Учир нь арьсыг цэвэрлэж чийгшүүлэх, тэжээл өгөхөд тарвасны шүүс онцгой нөлөөтэй байдаг байна.
– Арьс улайх, батга гарахад тарвасны зөөлөн хэсгийг өргөст хэмхтэй хольж нүүрэндээ тавь. Маскийг 20 минут тавиад бүлээн усаар угаагаарай.
– Суларч, хуурайшсан арьсан тарвасны маск нэн сайн. Улаан хэсгийг нь авч нухаад, шүүсийг нь нимгэн даавуунд шингээж нүүрэндээ 15-20 минут тавьсаны дараа бүлээн усаар угаана.
– Тарвасны шүүсийг шахаж хөлдөөгөөд, мөсөөр нь нүүрээ арчиж ч болно.
– Мөн нэг цайны халбага тарвасны шүүсийг өндөгний шартай холиод нүүрэндээ тавих хэрэгтэй. Тэжээл өгөх үйлчилгээтэй энэхүү маск хуурай арьсанд тохиромжтой.
– Тарвасны шүүсийг өндөгний цагаантай хольсон маск нь тослог арьсанд тохиромжтой бөгөөд цайруулж, нүх сүвийг агшаах үйлчилгээтэй аж.
– Арьсаа толигор болгох, өнгийг нь сэргээе гэвэл тарвасны шүүсийг зөгийн бал, хоёр цайны халбага ургамлын тос, хагас аяга хүүхдийн будаатай холино. Маскийг 20 минут нүүрэндээ тавиад хүйтэн усаар угаа. Ингэснээр арьс чинь уян хатан болно. Тарвасны маск нь харшилтай хүнд ч тохирно. Гол нь сонгосон тарвас тань гүйцэд боловсорсон байх ёстойг анхаарна уу.