Та найзууддаа энэхүү сонжоог санал болгоорой. Тэд өөрсдийн зан авирын тухай ярихаас гадна танд ашигтай зарим зүйлийг сануулах болно.
Даалгавар 1
Сонжоонд оролцогч бүр дараах асуултуудад “тийм”,”үгүй” гэж хариулна
1. Таныг анд найз чинь хэзээ нэгэн цагт хуурч мэхэлж байсан уу?
2. Та өөрийгөө хүмүүсийг мэддэг гэж боддог уу?
3. Та ганцаар аялах дуртай юу?
4. Та олны дунд байх дуртай юу?
5. Та орцныхоо бүх хүмүүсийг мэдэх үү?
Даалгавар 2
Энэ даалгаварт мөн л “тийм”,”үгүй” гэж хариулна. Та доор дурдсан 5 ишлэлийн аль нь зөв гэж бодож байна? 1. Анд нөхөрлөлийг хөгжим, уран зураг, кино, яруу найраг, спорт, цуглуулга, тэжээмэл амьтдын алинаар ч сольшгүй.
2. Гай зовлон болоход найзууд ч орхиж оддог.
3. Эхлээд анд нөхрөө, харин дараа нь өөрийгөө бодно.
4. Найз нөхдөөсөө хэт ихийг шаардаж болохгүй.
5. Найз нөхөд олон тусмаа сайн.
Даалгавар 3
Дараах 7 шинж чанараас найзууддаа байгаасай гэсэн 2-ыг сонго
1. Илэн далангүй
2. Даруу
3. Үнэнч шудрага
4. Сэргэлэн
5. Хөөрхөн
6. Боловсон
7. Сонирхолтой
Одоо хариултаа тооцно
140 хүртэл оноо:
Та их зовж байж найзтай болдог. Хамаг учир нь та сайн найз болж чадахгүйд байгаа юм биш, харин та хорвоо дээр жинхэнэ анд найз байдаг гэдэгт итгэдэггүйд оршино. Хүмүүст илүү итгэж сур.
141-180 оноо:
Та хүн сайн таньдаг, хүмүүстэй амархан танилцаж дотносдог. Танд итгэж найдаж болох найзууд бий, хэрэв найз чинь зовлонд учирвал та хэзээ ч түүнийг орхихгүй. Хэрэв танд ямар нэг юм тохиолдвол та хэзээ ч ганцаардахгүй, та найз нөхөдтэй хүн.
180-ээс дээш оноо:
“Найз гэдэг бол асуудал биш, надад тоо томшгүй олон найзууд бий” гэж хэлж чадна. Гэхдээ тэд жинхэнэ найзууд мөн үү? Та хялбархан найз нөхөдтэй болдог хирнээ бас тэднийг амархан гомдоодог, алддаг.