Монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор бичигддэг байсан Шагдарын Отгонбилэг агсны хүү О.Содбилэг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Эрдэнэт хотод ялалт байгуулж, Их хурлын гишүүн болоод байгаа. Түүний ээ Д.Туяа хатагтайг нөхрөөсөө 20 гаруй сая ам.долларын хөрөнгө өвлөж авсан, нийт хөрөнгө нь 100 сая ам.доллараар үнэлэгдэнэ гэж хэвлэлийнхэн ярьцгаадаг.
Харин О.Содбилэгт “Улаанбаатар” зочид буудал, “НИК” компани, “Uptown” сэтгүүл, “Капитрон” банк, “Эрдэнэт групп” гэх зэрэг олон том компаниуд харьяалагддаг бөгөөд тэрээр УИХ-ын гишүүн болсныхоо дараа компаниудаа өөрийн төрсөн дүү О.Одмаад хариуцуулж өгсөн. О.Содбилэг гишүүн Э.Туул хэмээх чинээлэг, ихэмсэг бүсгүйтэй ханилж, гурван хүүхдийн ээж аав болсон. Хоёр том хүү нь одоо найм, зургаан настай дэрсхэн.
Харин хамгийн бага нь нэг ой ч хүрээгүй байна. Тиймээс тэрээр хүүхдүүдийнхээ боловсрол эрүүл мэндэд анхаарч, АНУ-д тэднийгээ амьдруулах шийдвэр гаргасан гэнэ. Брэнд хатагтай гэдэг нэртэй болсон О.Содбилэгийн гэргий Э.Туул ч энэн шийдвэрийг хүлээж авчээ. Тэд АНУ-д баячуудын хороололд үнэтэй байр худалдан авч, хоёр хүүгээ сургуульд оруулаад байна. Э.Туул хатагтай гадаадад хоёр ч чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, өндөр боловсролтой эмэгтэй. Баячуудын гэргий нарын хувцасны “каталоги”-ийг өөрийнхөө зургаар чимдэг энэ бүсгүйн аав, ээж дипломатч байсан учир тэрбээр 20-оод жил хилийн чинадад амьдарсан нэгэн.
Тиймээс гурван хүүхдээ АНУ-д өсгөж, тэнд сургахыг чухалчилж байгаа аж. Машин рекламдаж, Ядуурлын эсрэг сан байгуулж, хандив мөнгө цуглуулж байсан хатагтай Э.Туул АНУ-д ч бас өөрийн гэсэн ажлын байрыг бий болгоод байгаа сурагтай.
Эх сурвалж: Shudarga.mn