– Хайраас үлдсэн шархыг өөр нэгэн хайр л эдгээж чадна.Cenab Sahabeddin
– Хайр эмэгтэй хүнийг итгэмээргүй хүчтэй болгодог. J.Kersey
– Аливаа нэр төртэй хүний төрсөн цагаасаа эхлээд мөрдлөг болгох ёстой үүрэг бол эмэгтэй хүнийг хүндлэх явдал юм. Лопе де Вега
– Салхи галанд яаж нөлөөлдөг шиг салалт хайрнд тэгэж нөлөөлдөг.Өчүүхэн хайрыг унтрааж хүчтэй хайрыг улам бадраадаг.Bussy
– Галыг шатаадагт, дэлхий нарыг тойрч эргэдэгт,үнэнд худал байдаг гэдэгт эргэлз.Харин миний хайранд бүү эргэлз.Shakespeare
– Ядуурал хаалган дээр ирэхэд хайр цонхоор нисэн оддог.Oscar Wilde
– Сайн сайхан гэр бүл гэдэг 2 зүрх нэг тэмүүлэлтэй байхыг хэлнэ. Лэв Толстой
– Амьдралын хүнд хэцүүг ганц л үг мартуулж чаддаг. Энэ бол хайр. Sophocles
– Заримдаа амнаас гараагүй үгийг нүдний харц гүйцээж өгдөг. Ahmet Hamdi Tanpinar
– Хайр эмэгтэйчүүдийн хувьд хайртаас нь өөр эр хүн гэж үгүй. Rousseau
– Хайрын хүчээр хүмүүс яруу найрагч болдог.Plato
– Хайр бол мөрөөдөл, хурим бол бодит зүйл .Мөрөөдлөө бодит зүйлтэй хольсоны хохирол нь сэтгэл санааны уналт. Goethe
– Жинхэнэ хайр хэзээ ч амгалан байдаггүй. Sevigne
– Ичих санаа зовох гэсэн 2 араншин байгаа газар Хайр байдаг.Montaigne
– Зүрхээ нээсэн хүн болгонд уруулаа битгий нээ.Dickens
– Тэвчээргүй хайр гэж үгүй./Итали үг/
– Хайр, хүмүүс хоорондоо гүүр босгохыг хэлнэ. Хүмүүс гүүр босгохын оронд хана босгодог болохоороо ганцаардал дундаа үлддэг.Newton
– Хайр эрчүүдийг зөөллөж эмэгтэйчүүдийг хурцалж байдаг.Kestelli
– Хайраар тоглодог эмэгтэйчүүд хутгаар тоголж буй хүүхэдтэй адил. Ямагт өөрийгөө шархдуулж байдаг.Schopenhaur
– Эрчүүд эмэгтэйчүүдийн анхны хайр, эмэгтэйчүүд эрчүүдийн сүүлийн хайр болохыг хүсдэг.Oscar Wide
– Ухаан өөр газар очиход нүд сохордог.Publius Cyrus
– Хайр, эр хүний амьдралын нэг хэсэг бол эмэгтэй хүний бүхий л амьдрал.Byron
– Хайр амьдралын хамгийн баяр баясгалантай үе хамгийн гашуун мөчүүдийг өөртөө агуулдаг.Bailey
– Яруу найрагчид хайрын тухай хэтэрхий их ярьсан болохоор хүмүүс хайранд итгэхээ байчихсан Oscar Wilde
– Хайр байгаа газар ямар ч зүйл уйтгартай хэвийн байдаггүй. A.Smith
– Хайрласан хүн ухаанаа захирч чадах нь аз жаргалыг бий болгодог.Confucius
– Хайр яг гал шиг манахгүй бол цог болон унтарна. Geibel
– Хайрласан нүд сохорсон ч харанхуйд замаа олдог. Anonim
– Хайр жаргалын хаалгыг онгойлгогч хамгийн чухал түлхүүр юм. Oliver Holmes
– Зүрхэнд чинь үргэлж хайр байг. Хайрлуулж хайрлаж байгаагаа мэдрэх тэр дулаахан, баялаг сэтгэлийг өөр юу ч чамд өгөхгүй.Oscar Wilde
– Шалгуур тавьсан хайр хайр биш. Shakespeare
– Хайр далай гэж бодвол эмэгтэйчүүд далайн хөвөө байдаг.Victor Hugo
– Бүтэн жилийн турш хөдөлмөрлөөд олж авч чадахгүй ховор нандин бүхнийг хайр дурлал ганцхан мөчийн дотор хүнд өгч чаддаг. Гёте
– Хайр дурлал гурав дахин хулгайч гэхэд болно: тэр унтдаггүй, бас аймшиггүй зоригтой, мөн хүмүүст юу ч үлдээлгүй бүрмөсөн нүцгэлдэг. Диофан
– Хайр дурлалын өмнө үхлийн хар сүүдэр ч хүчин мөхөс. Петроний
– Хүндэтгэх сэтгэлгүй дурлал л урт насгүй, хувиратгай байдгийн адил, хайрлах сэтгэлгүй хүндлэл хүйтэн, явцуу. Бен Жонсон
– Хайр дурлалд хэн бага хайрлаж буй нь илүү хүчтэй байдаг. Магадгүй, огт хайрлахгүй, зөвхөн өөрийгөө хайрлуулж байгаа нь бүр ч илүү эрх нөлөөтэй байж мэднэ. Хүсч тачаадсанаар бусдыг захирдаггүй, тооцоотой байж чадсан нь л эзэмдэгч байдаг. Ида Ган-Ган
– Хайртай хүнийхээ сул талд зэвүүцэж байвал, үнэн хэрэгтээ дурлаагүй байна гэсэн үг. Педро Кальдерон
– Дурлалаас үүддэг зовлон шаналал эгээ л далайн эргээр хэвтэх дун хясаа шиг тоолж баршгүй. Овидий
– Хайр дурлал бурхдыг ч шархдуулдаг. Петроний
– Сэтгэл ариун байгаа цагт “Эмэгтэй хүн” гэдэг үг бидний хувьд аугаа бүхнээр дүүрэн сонсогдоно. Этьен Сенанкур
– Хуурамчаар дурлах нь үзэн ядахаас долоон дор. Плиний
– Хайр дурлал бүх нүглийг өршөөх ёстой. Гэхдээ хайр сэтгэлийн эсрэг үйлдсэн нүглийг биш шүү. Оскар Уайльд
– Эмэгтэй хүн өөрөөсөө дорд гэж үзсэн хүнээ хэзээч хайрлаж чаддаггүй. Бахархан бишрэх сэтгэлгүй хайр бол ердөө л үерхэл төдий юм. Жорж Санд
– Ухаантай хүн өөрт нь ашигтай болохоор дурладаг юм биш, харин хайр дурлалаас аз жаргалыг олж чаддагт л гол нь байгаа юм. Блез Паскаль
– Өөрөөс чинь айдаг хүнийг, өөрийнхөө айдаг хүнээ ч хайрлаж болохгүй. Цицерон
– Хайртайгаа хичнээн уран хэлж чадна. Учир нь тэр чигээрээ бага хайртай байна гэсэн үг. Франческо Петрарка
– Гомдол төрүүлэхгүйгээр, сайхан руу тэмүүлэгч тийм хайр л шударга бөлгөө. Димокрит
– Зан чанарын хувьд хүчирхэг хүмүүс л хайр дурлалдаа үнэнч байдаг. Стендаль
– Хардахад 1 хувийн хайр, 99 хувийн биеэ биеэ тоох аминч үзэл байдаг. Ларошфуко
– Энэ дэлхий дээр бүхий л эрин зуунд эр хүн аугаа. Гэхдээ түүнийг бий болгосон эд эс бүхэн эмэгтэй хүнийх… Жером К.Жером
– Хэн нэгэн эрийн хүзүүгээр тэвэрсэн сайхан сэтгэлт бүсгүйн гар бол хувь заяагаар түүнд тэнгэрээс шидэгдсэн аврах цагариг билээ. Жером К.Жером
– Та эмэгтэйчүүдийг харааж зүхэж мэхэлж тэр ч байтугай зодсон ч уучилна. Харин гадаад төрхөөр нь өөлөх гээд үзээрэй. Үүрд таныг үзэн ядах болно. Поль дө Кок
– Эмэгтэй хүний харц гүнзгий, эр хүнийх харин өргөн. Эр хүний хувьд хорвоо ертөнц гэдэг сэтгэл зүрх, эм хүнд бол зүрх сэтгэл бол хорвоо ертөнц. Христиан Граббе
– Шударга байна гэдэг эр хүний, хүнлэг байх нь эм хүний сайн тал нь. Шопенхауэр
– Дурлал гал халуун байх тусмаа, мөс шиг хүйтэн төгсгөлтэй байдаг. Сократ
– Жинхэнэ эр хүнийг таньдаг болохын тулд, муу эрийг хайрлаж үзэх хэрэгтэй. Мае Вест
– Чамд хайр байсан цагт өөр юу ч хэрэггүй мэт санагдана. Харин байхгүй бол өөр юу ч байгаад хангалтгүй мэт санагдана. Жэймс Берри
– Би чамайгаа өдөр бүр илүү ихээр хайрладаг. Өнөөдөр өчигдрийнхөөс илүү ч маргаашнаас бага хайрлаж байна. Розмонд Жерард
– Хайр яг л элсэн цаг шиг. Ухаан санаа улам л хоосрохын цагт зүрх сэтгэл дүүрсээр байдаг. Юлес Ренард
– Чиний тухай бодох болгонд нэг цэцэг ургадаг байсан бол би насан турш цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж амьдрах байсан.
– Хэн ч чиний харааг булааж болно. Гэвч онцгой нэгэн л зүрхийг чинь булааж чаддаг юм.
– Хайр дурлал бол амьдралын хамгийн агуу сэргээш. Пабло Пикассо
– Хайр надаас юу ч асуудаггүй хэрнээ, надад асар их эрч хүч хайрладаг. Уильям Шейкспир
– Дурлалгүй амьдрал бол жимсгүй модтой адил. Халил Гибра
– Хүнд жинхэнэ аз жаргалыг хоёр л зүйл мэдрүүлдэг. Нэг нь хайрлах, нөгөө нь хайрлуулах. Жеорж Сэнд
– Энгийн нэг “Би чамд хайртай” гэдэг үг хэдэн тэрбум доллараас ч үнэ цэнэтэй. Фрэнк Синатр
– Өшөө хорсол амьдралыг боомилдог ч, хайр түүнээс сулладаг. Өшөө хорсол амьдралыг ээдрээтэй болгодог ч, хайр түүнийг зөөллөдөг. Өшөө хорсол амьдралыг сүүдэртүүлдэг ч, хайр гэрэлтүүлдэг. Мартин Лютер Кинг
– Хайрлуулна гэдэг хичнээн сайхан хэрэг вэ! Гэвч хайрлана гэдэг түүнээс ч илүү сайхан хэрэг! Виктор Хюго
– Дурласан хүний нэг хором, дурлаагүй хүний нэг жилтэй тэнцэнэ. Афра Бенн