Хамтын уран бүтээл гэхээсээ илүүтэй хувь хувийнхаа амьдралд хөрөнгө оруулж гэр бүл, үр хүүхдээ тэжээж яваа “Номин талст” хамтлагийнхнаас ахлагч Д.Батсүхийг хамгийн тооцоотой нь гэдэг.
Хайртай хүндээ хүртэл хармын сэтгэлээр гар татаж чаддаг түүнийг ганц ч төгрөгийг дэмий зүйлд үрдэггүй, тун ч гар чангатай нэгэн гэдгийг түүний ойр дотныхон ч баталдаг билээ.
Амьтны алга өөд нь харуулах дургүй харамч залуу маань харин энэ удаад “Freezone” хамтлагийн санаачилсан “Хайрын мод”-нд хувиасаа хоёр сая төгрөг өгч, хандивын салхийг хагалсан гэнэ шүү.
Дашрамд сонирхуулахад, энэхүү модыг Монголын шилдэг дархчуул төмрөөр урлах бөгөөд хайр сэтгэлээр холбогдсон хосууд үнэнч хайрын бэлгэдэл болгон цоож зүүж, түлхүүрийг нь нэг нэгээр нь нандигнан хадгалах учиртай гэнэ.
Азтай
эх сурвалж: www.miss.mn