“АСА” циркт анх удаа дэлхийд алдартай “Мөсөн цирк”-ийн уран бүтээлчид зочлоод байгаа билээ. Тэд өнөөдөрөөс эхлэн монголын үзэгчидтэй уулзан мөсөн бэлгээ задлаж эхэлнэ.
ОХУ-ын алдарт алиалагч Ю.Никулиний нэрэмжит Москвагийн мөсөн циркийн жүжигчид 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирээд байгаа юм. Эрээн хувцас, том улаан хамартай алиалагч, агаарт дүүлэн нисэгчид, шоглёроор наадагчид үзүүлбэр бүрээ мөсөн дээр тэшүүртэй дүүлэн нисч үзүүлэх нь ээ. Циркийн дугуй манежны улаан хивсийг хэдийнээ мөсөөр сольжээ.
“Сircus on ice” буюу “Мөсөн цирк”-ийн тоглолтыг нийслэл хотноо “АСА” циркт өнөөдрөөс эхлэн ердөө долоо хоног л тоглох юм. Уг тоглолтын тасалбарыг “АСА” циркийн кассаар борлуулж эхэлсэн бөгөөд эгнээ, суудлаасаа хамааран 10, 15, 20, 30 мянган төгрөг гэсэн сонголттойгоор худалдаанд гарсан.
Мөсөн циркийн тоглолт амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00 цагт, ажлын өдрүүдэд 19.00 цагт “АСА” циркийн тайзнаа тоглох юм.