– Дурлалгүй бол амьд явж үзээгүй л гэсэн үг. Петроний
– Дурласнаа нуух аргагүй, ганц үг, ганц хүсэмжилсэн харц зарим үед бүр үг дуугүй байдал ч түүнийг илчилж орхидог. Жан Батист Мольер
– Хайрлана гэдэг хайрласан хүнийхээ амьдралаар амьдрахын нэр. ПьерАбелэр
– Хорвоод хүн нэг л удаа төрдөг юм
Хосгүй амрагаа гэж нэг л хүнийг шилдэг
Сайн сайхан гэр бүл гэдэг 2 зүрх нэг тэмүүлэлтэй байхыг хэлнэ. Лев Толстой
– Үнэн сэтгэлээсээ дурлаж үзээгүй хүн амьдралын хагас хамгийн сайхан нь нууц нуугдмал хэвээр өнгөрдөг. Томас Фуллур
– Хайрлаж дурласан хүмүүс нүдээрээ бус сэтгэлээрээ хардаг. А.Стендаль
– Дурлал гал халуун байх тусмаа, мөс шиг хүйтэн төгсгөлтэй байдаг. Сократ
– Жинхэнэ эр хүнийг таньдаг болохын тулд, муу эрийг хайрлаж үзэх хэрэгтэй. Мае Вест
– Чамд хайр байсан цагт өөр юу ч хэрэггүй мэт санагдана. Харин байхгүй бол өөр юу ч байгаад хангалтгүй мэт санагдана. Жэймс Берри
– Би чамайгаа өдөр бүр илүү ихээр хайрладаг. Өнөөдөр өчигдрийнхөөс илүү ч маргаашнаас бага хайрлаж байна. Розмонд Жерард
– Хайр яг л элсэн цаг шиг. Ухаан санаа улам л хоосрохын цагт зүрх сэтгэл дүүрсээр байдаг. Юлес Ренард
-Чиний тухай бодох болгонд нэг цэцэг ургадаг байсан бол би насан турш цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж амьдрах байсан.
-Хэн ч чиний харааг булааж болно. Гэвч онцгой нэгэн л зүрхийг чинь булааж чаддаг юм. XIV Людовик
– Хайр дурлал бол амьдралын хамгийн агуу сэргээш. Пабло Пикассо
– Хайр надаас юу ч асуудаггүй хэрнээ, надад асар их эрч хүч хайрладаг. Уильям Шейкспир
– Дурлалгүй амьдрал бол жимсгүй модтой адил. Халил Гибра
– Хүнд жинхэнэ аз жаргалыг хоёр л зүйл мэдрүүлдэг. Нэг нь хайрлах, нөгөө нь хайрлуулах. Жеорж Санд
– Энгийн нэг “Би чамд хайртай” гэдэг үг хэдэн тэрбум доллараас ч үнэ цэнэтэй. Фрэнк Синатр
– Өшөө хорсол амьдралыг боомилдог ч, хайр түүнээс сулладаг. Өшөө хорсол амьдралыг ээдрээтэй болгодог ч, хайр түүнийг зөөллөдөг. Өшөө хорсол амьдралыг сүүдэртүүлдэг ч, хайр гэрэлтүүлдэг. Мартин Лютер Кинг
– Хайрлуулна гэдэг хичнээн сайхан хэрэг вэ! Гэвч хайрлана гэдэг түүнээс ч илүү сайхан хэрэг! Виктор Хюго
– Дурласан хүний нэг хором, дурлаагүй хүний нэг жилтэй тэнцэнэ. Афра Бенн
– Гагцхүү бүсгүй хүний хайр амьдралыг бүрэн дүүрэн болгоно.
– Хайртай хүнтэйгээ хувь заяаны эрхээр учирваас үхлийн тухай ч мартдаг. Нагиб Махбуз
zindaa.mn