Эргэн тойрноо анхааралтай харж бодит дүн шинжилгээ хийх өдөр. Өндөр амжилтад хүрэх гол тулгуур нь таны шургуу хөдөлмөр түншүүд ивээн тэтгэгчдийн дэмжлэг хайртын тань халамж найз нөхдийн тусламж юм. Зүүд зөнтэй байж хэд хоногоос зүүд тань биелэлээ олно.
Үхэр
Идэвхтэй өдөр. Бусдын хувьд тааламжтай зүйл нь танд онцгүй байна. Таны найз танд өөрийгөө хөгжүүлэх боломж олгоно. Танд чөлөөт цаг байхгүй бол хийх ёстой зүйлээ л хий. Та хэрэгтэй зүйлдээ цаг гаргаж чадна. Ганц бие үхрийнхэн шинэ хайр дурлалтай учарна.
Ихэр
Таатай өдөр. Та өөрийн төлөвлөгөөг тодорхой хэрэгжүүлж үйл ажиллагааныхаа ирээдүйг тэлж чадна. Өөрийн өмнө ертөнцийн хэмжээний асуудлыг бүү тавь. Хэд хэдэн асуудлыг нэгэн зэрэг шийдэхээр бүү зүтгэ. Таны хувийн амьдралд таагүй нөлөө үзүүлэх гэнэтийн нөхцөл байдлаас болгоомжлохыг од эрхэс анхааруулж байна. Үүний шалтгаан нь таны завгүй байдал мөн ойр дотныхондоо хангалттай анхаарал тавьж чадахгүй байгаатай холбоотой.
Мэлхий
Урамтай эрч хүчтэй өдөр.Өчүүхэн жижиг зүйл ч таныг өнөөдөр өөртөө итгэлтэй байж, өөрийгөө үнэлэхэд хүргэх болно. Бусадтай харьцах харьцаагаа ч сайжруулах хэрэгтэй. Та өөрийгөө эхний шугамд тавьснаар л амжилтад хүрэх болно гэдгийг бүү мартаарай. Эрүүл мэнддээ сайтар анхаарч амрах нь чухал.
Арслан
Энэ өдөр таны азын тэнгэр гийх бөгөөд сугалаа худалдан авч, сонирхолтой тасалбар аван өөрийнхөө санхүүг өсгөж болох бүх зүйлийг оролдоорой. Зарим нэгэн зугаатай зүйлийг амьдралдаа оруулж ирснээс эрүүл мэнд чинь сайжирч, ажиллах шинэ урам зоригоор бялхах болно.
Охин
Энэ өдөр хөрштэйгөө нийлж урлагийн эсвэл сэтгэл зүйн дугуйланд явснаар амьдралыг арай өөр өнцгөөс хардаг болно. Өөрийн сонирхож, анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйлдээ бусдын саад болохыг бүү зөвшөөр. Өглөөг хайрттайгаа өнгөрүүлэх хэрэгтэй.
Жинлүүр
Ямар нэг түнштэйгээ харьцаа холбоо тогтоох нь амьдралыг эрс өөрчлөх алхам болно. Хүмүүсийн анхааралд өртөх хандлага өндөр байна. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд хөнгөн хуумгай хандаж яаран шийдвэр гаргаж болохгүй. Жинлүүрийн ордны ганц бие хүмүүс хэн нэгэн шинэ хайртаасаа ямар нэгэн хүсэлт хүлээн авна. Ганц шөнийн жаргалаас болгоомжил.
Хилэнц
Сайхан өдөр болох хэдий ч сэтгэл хөдлөлийн түвшин чинь шинэлэг өөрчлөлтүүдийг авчирна. Хүнд хэцүү зорилго биелэхдээ бэрхшээлтэйг мэдэрнэ. Энэ долоо хоногт гэр бүлээсээ холдож магадгүй.
Нум
Өнөөдөр та бусдын сэтгэл зүйг илүүтэй сайн ойлгох болно. Магадгүй үзэж чаддаггүй хүндээ хүртэл за гэж зөвшөөрөх байх. Тэр хүн чинь ч төдийгүй та өөрөө хүртэл үүндээ гайхах болно. Зөн билэгтээ итгэж, аливаад анхаарлаа төвлөрүүл. Тэгвэл та гэр бүл, ажил албаныхаа эргэн тойрон дахь хов живээс бүрэн ангижирч чадна.
Матар
Сугар гараг буюу хайрын гараг хайр дурлалын харилцааны арслангийн орд руу хөдөлнө. Таны хайр дурлалын харилцаа аз жаргалтайгаар үргэлжилнэ. Хэрвээ та ганц бие бол сайн хичээгээд хайртай хүнтэйгээ учирч чадна. Таны мөнгөний үрэгдэх хэмжээ нэмэгдэх болно. Тиймээс санхүүгийн тооцоогоо нарийвчилж, мөнгөө хадгалахыг хичээгээрэй.
Бумба
Энэ өдөр ганцаар байж өөрийн хийхийг хүсч байсан зүйлээ хийхэд тааламжтай. Энэ нь та гэртээ ганцаар үлдэх хэрэгтэй гэсэн үг бус юм. Бусадтай холбоотой байх нь мөн ганцаараа байхтай адил чухал ач холбогдолтой. Та өөрийн дуртай зүйлээ хийснээр маш их таашаалыг авч чадна.
Загас
Өнөөдөр загасны ордныхны ихэнх хүмүүс тун завгүй байх нь гараг эрхэсийн нөлөөлөлтэй холбоотой. Та арилжаа наймаа хийх гэж байгаа бол түр хойшлуулсан нь дээр. Мөнгөө хэрхэн өсгөх талаарх бодол таны сонирхолыг татна. Зөв шийдэлд хүрвэл орлого ихээр нэмэгдэх болно.
Бэлтгэсэн Н.Билгүүн