Салхи нүүр өөд үлээхэд халхлах ороолт ч үгүй, дулаацуулах дурсамж ч үгүй. Тэр нэгэн өвлийн шөнөөр цасны гялбаанд урдахаа барагцаалан итгэлгүйхэн алхлана. Гомдсондоо уйлъя гэхэд нулимс хүртэл түүнээс нүүрээ буруулж, нүдээ нээхийн завдалгүй хахир өвөл заналтай шуурна. Гэвч охин гунигын нүдээр нэг л зүйлийг ширтэнэ. Тэр бодол, тэр сэтгэл, тэр охины харц, зүрхний цохилт бүхэн Залуугын хувьд энэ орчлон дээр үлдэх түүний сүүлийн дуртгал байсныг хэн ч мэдсэнгүй…
Энэ хүү явдлаас сарын өмнө :
Шинэ жил болход 30хан хоног үлдсэн бөгөөд тэнд амдьрах жижигхэн тосгоний хүмүүс шинхэн цастайгаа мэндлэх мэт шуугилдаж бэлтгэл хангцгаана ,
Охин гунигтайхан алхаж явангаа айл бүрийн баярлаж байхийг хараад жоохон ч гэсэн сэтгэл онгойн “бурхан минь надад ханхүү мэт үзэсгэлэнтэй . Хүнд хань болж чадахаар хүн илгээгээч” хэмээн мөрөөдөн залбирахдаа өөрийгөө галзуурсан мэт бодон инээмсэглэн алхаж байтал мөрөнд нь хэзээ ч мэдрээгүй дулаахан зүйл шүргэн өнгөрснийг эргэн харвал үл таних хөвгүүн байх юм.
Охин жаахан гайхаж зогсоод цааш эргэж харан алхаж явах зуураа өөрийгөө анзаарвал нүүрэнд нь инээмсэглэл тодрон ихэд цоглог, эрч хүчтэй явна. Үүнийгээ бодон хэсэг баярласны дараа дахин нөгөө дулаахан мэдрэмж сэвшээ салхитай хамт намилзан хацар шүргэн өнгөрч, сэтгэл сэргээм хоолойгоор “хөөе охиоон, хөөе” гэх дуу гарлаа. . .
Эргэж хартал түрүүчийн хөвгүүн нүд рүү нь ширтэж байснаа, зөөлөн дуугаар “уучлаарай, ороолт чинь унчихлаа” хэмээн, сэмэрч гандсан улаан ороолтыг нь гарт нь бариулав. Өвлийн намуухан цасанд алхаж байсан учир тэр нэг их итгэж өгөсөнгүй ороолтноосоо зууран гаранд нь хүрсэн хөвгүүний хурууг холдуулах гэтэл ороолтыг тавихгүй өөр лүүгээ татан гарыг нь нүүрэндээ тулгаад “Чиний гар их даарсан байна” гээд гарыг нь дулаацуулахыг оролдов .
Охин их гайхаж гараа татан их эв дүүгүй байдлаар “юу вэ, би чамайг таних ч үгүй тэнэг юм уу” гэтэл хөвгүүн инээмсэглэл тодруулан гарыг нь дахин татаж аваад. . . . Бидний зүрх бие биенийгээ таниж байхад чи үүнийг үгүйсгэнэ гэж үү? гэхэд охины зүрх болжморын далавч адил жигд бусаар, түргэн түргэн цохилно. Урьд өмнө мэдрэгдэж байгаагүй тийм нэг мэдрэм яг л сэтгэл рүү бүлээхэн сэм үлээх салхи зүсээд түүнийг элбэх шиг л болно .
Тэрхэн зуур урьдний нар үгүй мэт орчлонд харанхуй түүнийг нөмрөн авч ганцаардал гэх дарангуйлал айлчлан түүнийг зовоон дарамтлах мэт санагдах түүний мэдрэмж маш аймшигтай, тэрийгээ дахин нэг бодож үзээд гуниглана . Эрээд хайгаад олдодгүй аз жаргал, утга учир нь түүн дээр нэгхэн хоромын дотор өөр дээр нь ирсэнд тэр маш гайхан балмагдаж . Нүднээсээ болор мэт жижигхэн нулимас унагаан түүнд өмнөх ганцаардлаа мэдрүүлэнэ! Асар их гуниг зөвхөн нулимсаар дамжан түүний зүрхрүү хүйтэн үлээхэд залуу “эмэгтэй хүний гуниглал ямар хэрцгий бас хэнийг ч мөхөөхөөр чадалтайг мэдэж авлаа .
Залуу айсан ч юм шиг түүнд нэг л сонин мэдрэмж төрөн атгасан гарийг нь тавилгүйгээр зүрхэндээ наалаа.
Гал улаан хайрийн элчинд гуниг хүртэл аргагүй няцна . Орчлонг охин маш үзэсгэлэнтэйгээр харж хорвоо дэлхий тэр чигээрээ түүнийх мэт санагдана . Зөөлөн хаялах цас хацар дээр буун хайлахад охин сэтгэлдээ нэг л зүйлийг бодно (Үгээр хэлэхийн араггүй үзгээр бичихийн араггүй нэг тийм дулаахан тансаг мэдрэмж )
Тэд маш гайхалтай хосууд гэж тосгоныхон ярина ….
Тосгоноор нэг цуу яриа хэдийнээ дэгдсэн байлаа тэр яриа залуугын чихэнд ч бас хүрсэн байв .
Охин ээж болон хойд эцэгтэйгээ хамт амдьрдаг байсан ба охин хойд эцэг дээ ихэд дургүй ба түүний хойд эцэг охинийг хэд хэдэн удаа хүчиндэх гэж дайж байсан билээ. Нэг өдөр охиний Ээж , Хойд эцэг 2 маш чангаар “Энэ хараал идсэн байшинд би амдьрч чадахгүй ” хэмээн хэрэлдэв тэр хэрүүлээс хойш Охиний ээж аав 2-г байхгүй болсон гэлцэдэг .
Тэр байшинг хараалтай хэмээн тосгоныхон яридаг бөгөөд охинийг бас хараалтай гэлцдэг билээ. Тиймдээ ч тэр үү охин 20 нас хүрсэн мөртлөө эрэгтэй хүнтэй ер юм яридаггүй, гэвч гэнэт үзэсгэлэнт залуу гарж ирээд түүнтэй сууна гэдэг байх уу хэмээн тосгоны зарим хүмүүс тэр 2-ийг хоёулаа чөтгөр хэмээн ярина,
Үүнийг сонсосон залуу айн балмагдаж 12.31н буюу Шинэ жилийн өдөр охинийг ганцааранг нь үлдээгээд тосгонийг орихон оджээ.
Охин нэг захидал үлдээгээд алга болсон гэдэг уг захидалийг хожим тосгонийхон уншаад нулимас дуслуулсан гэдэг. Захианд урьдийн зэрлэг адгуус Хойд эцэгийнхээ талаар болон хэд хэдэн зүйл бичижээ :
-Бурхан ч юмуу амдьрал ч юмуу надад үнхээр хатуу хандах юмаа !
Гунигт хорвоо надаар тохуурхахад би нулимасаа залгиж шүд зуун тэвчисэн
Ээж минь үргэлж хэлдэг байсан чиний аав үнхээр гайхалтай хүн тэр надад чамтайгаа хамт амдьралыг туулах эрч хүч өгсөн гэж.
Би насан туршдаа надтай хамт байж намайг хайрлаж надад эрч хүч өгөх хүнийг хүлээж байсан гэвч тэр минь ирээд л буцасан.
Түүний захидалын сүүлийн хэсэг мөрүүд бүсгүйн нулимсанд норон хэдийнээ харагдахаа болисон байлаа .
Тосгоны хүмүүс юу хийснээ мэдэн хөөрхий бүсгүйд туслахын оронд тэнэг зүйл яриад түүний амдьралыг алж байдаг хэмээн бодон зүрхэндэ уйлана !
Бүсгүйн нулмисанд норсон сүүлийн мөр ! :
Итгэхийн зовлонтой энэ бие минь
Ирэхгүйг нь мэдсэн ч хүлээн шаналсаар
Эрхэмсэг сар шиг бардам би даарч
Бие ээс минь сэтгэл хүртэл үхэж
Зүрхэндээ үлдсэн сүүлийн тэнхээгээрээ бал цаас баринам
(Эмэгтэй хүн гал улаан сарнайн үзэсгэлэн гоо
Эмэгтэй хүн дөл шиг дулаан элчтэй гайхамшиг
Эмэгтэй хүн ус шиг тунгалаг ариун сэтгэл )
Залуусаа хайртай бүсгүй болон найз охиноо хайрлаж яваарай тэд чиний амдьралд 2 ирэхгүй шүү !! Удахгүй болох шинэ жилийн мэнд
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЖИНГОО