Сексийн хүсэл буурах нь өнөө үед хамгийн төвөгтэй асуудлын нэг болсныг секслогичид тэмдэглэжээ. Энэ асуудал нь эрэгтэй, эмэгтэйчүүдэд адил хамаарна.
Тухайлбал
Цагаан гурилан талх, боовны хэрэглээг хязгаарлахгүй бол нөлөөлдөг. Энэ нь энергийн болон, эрэгтэйчүүдийн тестостерон гормоны түвшин буурна. Ханиадны эмийг ойр ойрхон хэрэглэвээс сэрэл буурах, дур тавих чадваргүй болох аж. Жирэмслэлтээс хамгаалах эм мөн хор уршигтай. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар өвчин намдаадаг эм уудаг эрэгтэйчүүдийн 95%, эмэгтэйчүүдийн 68% сексийн хүсэл сонирхол буурч байгаа нь ажиглагджээ. Турах зорилгоор жингээ огцом хаях нь гормоны алдагдалд хүргэдэг байна. Эмэгтэйчүүд тамхи татах нь сексийн хүслийг бууруулдаг. Өдөрт 1 хайрцаг тамхи татдаг эмэгтэйд сексийн сэрэл, дур тавих нь багасдаг аж. Эрчүүдийн архи, спиртийн төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэх нь сексийн идэвхгүй болгодог.