Даашинз сонгох нэг хэрэг. Харин гоолиг харагдах нь түүнээс ч дутахгүй чухал гэдэгтэй ямар ч бүсгүй хүн санал нийлэх байх. Шинэ жил болон ямар нэг баяр ойртох тусам хоолны дэглэм барих эсвэл гэсэн сонголт тулгардаг. Мэргэжилтнүүд танд ийнхүү зөвлөж байна. Хоол судлаачид өдөр тутам идсэн хүнсний зүйлийнхээ тэмдэглэл хөтөлж байхыг сануулж байна. Цаг зав үрсэн яршигтай мэт эхний ээлжинд санагдах ч долоо хоногийн дараа ямар их ашигтайг та анзаарна. Хоолны өмнө хойно ганц хоёр жигнэмэг, чихэр амандаа хийхийг юман чинээ боддоггүй бол тэмдэглэл хөтөлснөөрөө та шалихгүй амттанг ямар их иддэгээ анзаардаг болно. Мөн ажлаа тараад гэр рүүгээ явахдаа дэлгүүрээр орохгүй байхыг хичээгээрэй. Бид ш өөрсдөө ч анзааралгүй гэртээ авчирсан бүхнээ амандаа хийдэг гэнэ. Тэгээд ч бид зурагт үзэхдээ заавал ямар нэгэн юм идэх ёстой гээд ойлгочихсон байдгаас таван хэрчим бялуу ч нэг л мэдэхэд таны ходоодонд орчихно. Нэг зүсэм бялууны калорийг шатаахын тулд нэг км алхах хэрэгтэй гэдгийг байнга санаарай. Хооллохын өмнө аяга ус ууж дадах хэрэгтэй. Хэрвээ илүүдэл жинтэй бол 2-3 аяга ус уусан ч болно. Ус хоолны дуршлыг багасгадаг сайн талтай. Усыг цай, кофе, жүүстэй харьцуулах ч хэрэггүй. Эцэст нь баяр дөхүүлээд та өглөө бүхэн 10 минутын дасгал хийгээрэй. Дасгал хийх бүртээ ганц мянган төгрөгөөр өөрийгөө урамшуулан хаа нэгтээ далд нуучих. Шинэ жил эсвэл эмэгтэйчүүдийн баяр эсвэл төрсөн өдөр тань болоход та гоолиг бас хүссэн даашинзаа худалдаад авчих мөнгөтэй болно. Туршаад үзээрэй!