Сэвх болон нүүрэн дэх бараан толбууд тийм ч таатай харагдаггүй. Үүнийг арилгах, үгүй ядаж л бүдгэрүүлэхийн тулд яах ёстой вэ?
Гайхах хэрэггүй. Энгийн аргууд бий. Жишээ нь нүүрээ өглөө оройд шар сүүгээр арчиж бай. Өглөө бол заавал арчиж байх хэрэгтэй. Мөн өөр нэг аргыг зааж өгье. Жишээ нь: 3 хоолны халбага тослог аарцыг мөн ийм хэмжээний шар сүүтэй холино. Тэгээд цэвэрлэсэн арьсан дээрээ 10 минут тавиад угаана. Дараа нь нүүрэндээ крем тос түрхэнэ.
Үүнээс гадна шар сүүг дөнгөж шахсан нимбэгний шүүстэй тэнцүү хэмжээнд хольж хутгаад өглөө болон оройд нүүрээ арч. Энэ нь ямар ч лосьон, тоникийг орлож чадна. Хэрэв хэт хуурай арьстай бол шар сүү тохирохгүй гэдгийг анхаараарай. Таарч тохирсон хүндээ энэ арга нь татаж тэнийлгэх мэт мэдрэмж өгнө. Шар сүүндээ зөгийн бал, өндөгний шар зэргийг нэмж маск хийж нүүрэндээ тавьж болно.