Италийн алдарт загвар зохион бүтээгч Роберто Кавалли олон жилийн өмнөөс Америкийн нэрт дуучин, жүжигчин
Женнифер Лопест хүчтэй дурласан байна.
Тэрээр саяхан энэ талаараа Нью-Йоркийн нэгэн үдэшлэг дээр мэдэгджээ. Женнифер Лопесийн дуу хоолойг радио, телевизээр сонссон цагаас л түүний зүрх хүчтэй цохилж эхэлсэн байна. “Би түүнийг хүндэлдэг. Одоо бид сайн найзууд. Харин дээхнэ үед…” хэмээн Роберто Кавалли илэн далангүй ярьжээ.
Тэдний дотно үерхэл нэрт загвар зохион бүтээгчийг хайр дурлалаа ялахад тусласан гэнэ.
Роберто Каваллиг ийнхүү мэдэгдсэний дараа сэтгүүлчид тэдний хооронд энэ удаан жилийн турш хайрын түүх байсан эсэхийг мөшгиж эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Женннифер хэд хэдэн удаа Каваллийн дарвуулт онгоцонд зочилжээ. Түүнээс гадна тэд загварын шоу бүрээр уулзалддаг байсан аж.
Сэтгүүлчид эдгээр оддын хооронд үерхлээс илүү дотно харьцаа байсан эсэхийг тодруулах эрлийн ажилдаа морджээ.
Т.Эгшиглэн/