Хайр минь халуухан хөлчүү нас минь
Хаашаа оргилон буцлан, хаанаас дүрэлзэн эргэнэ вэ
Омголон юм…оддын дүрс шиг, сарны хэлтэрхий шиг
Чиний бие тоорын мод шиг, чиний инээмсэглэл алимны өнгө шиг тийм төгс ялдам юм
Сормуус чинь сэтгэлийн мандал дотроос гижигдэн дэвнэ
Судасаар чиний аялгуу намайг торлон ороож эгшиглэнэ
Соёолж би чиний эд эс бүрээс урган төлжиж буй мэт
Санах нь ээ би чамгүйгээр хэн ч биш болжээ..
Ямархан шидээр чи намайг өөртөө дурлуулж
Янаг хайрын судлаар хамтдаа уусан үржинэ вэ
Чиний илбэ шид, үгсийг торгоны сүлжээ шиг нэхэж
Чиний харц зүрхийг очир тунамал шиг цоргино
Чи миний дотроос гэрэлтэж, би чиний уруулнаас ягаарна
Бид одоо нэгэн зүрхнээс салаалан амьсгалах болжээ
Амьсгал, амьдрал, амраглал нийлэлжин нэгдэж
Нэг сэтгэл, нэг зүгийг бүтээнэ….
2014.01.04
……………Х.ДУЛАМСҮРЭН…….
Зохиогч: Duya Dulamsuren