Дотуур хувцас нь хүний зайлшгүй хэрэгцээ мөн бөгөөд зөв соёлтой өмсөж хэрэглэх шаардлагатай юм. Дотуур хувцас нь дулаан барих болон ариун цэврийн зориулалттайгаас гадна орчин үед заслын үүргийг гүйцэтгэдэг болжээ. Дотуур хувцас нь биеийн гоолиг хэлбэрийг алдагдуулахгүй хадгалан барих , дутагдалтай сул талыг тэгшлэх зориулалттай байдаг учраас суурь хувцас ч гэж нэрлэж болно. Үүнд хөхний даруулга бариувч ,татуурга , дотуур банзал зэрэг ордог юм. Эмэгтэй хүн бага балчир наснаасаа дотуур хувцасаа зөв тааруулан тогтмол хэрэглэж байвал хөх, цээж ,бэлхүүс ,өгзөг , гуя нь зөв сайхан хэлбэртэй болж хөгждөг. Мөн нас ахих үед мах суусан ч галбираа алдахгүй байх сайн талтай. Үүнээс гадна дотуур хувцасыг өмссөнөөр гадуур хувцасны хэв загварыг сайн гаргаж өгдөг юм. Нас ахимаг эмэгтэйчүүд бариувчыг илүү түлхүү хэрэглэвэл биеийнх нь хэлбэр зөв цэгцтэй харагдах бөгөөд сонгож авахдаа бүсэлхий , өгзөг , гуяны хэмжээнд сайтар тааруулж авбал зохилтой. Хөхний даруулгыг тааруулж авахдаа юуны өмнө цээжний тойрог, хөхний хэмжээг зөв тодорхойлох хэрэгтэй. Дотуур хувцас нь нуруу, мөрийг дарж цээжээрээ барьж байвал өмсөхөд төвөгтэйн дэр биеийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Хөхний даруулгыг сонгохдоо доорхи зүйлүүдийг анхаарвал зохино. Том хөхтэй эмэгтэйчүүд мөрөнд ирэх даралтыг багасгаж , тэнцүүлж өгдөг бүдүүн мөртэй даруулга зүүх хэрэгтэй. Хөхний даруулга нь цамц даашинз зэрэг хувцасныхаа өнгө дагуу байвал зохино.
1. Өндөр аяган хэлбэртэй хөхний даруулга нь хөхийг сайн барьж өргөж өгдөг. Ямар ч хэмжээтэй хөхөнд зохимжтой боловч ялангуяа туранхай цээж, жижиг хөхийг томруулж харагдуулна. Костюм ,зузаан материалтай битүү энгэртэй хувцасан дотор зүүнэ.
2. Урт бөгөөд нарийхан хоорондоо хол зайтай мөр бүхий хөндлөн оёдолтой намхан аягатай даруулгыг задгай энгэртэй сул цамц, даашинзны дотор зүүнэ. Жижиг болон дунд зэргийн хөхтэй хүмүүст тохиромжгүй харагдана.
3. Дундуураа оруулга болон оёдолгүй аяга нь дусал хэлбэртэй даруулга нь доогуураа төмөр болон хуванцар эдлэлээр хйисэн тулгууртай байдаг тул хөхийг сайхан хэлбэртэй харагдуулдаг.
4. Урт мөртэй хагас зууван хэлбэрийн , аягатай босоо оёдол бүхий даруулга нь хөхийг сайн тулж бага зэрэг өргөж өгдөг Ийм даруулгыг өргөн ухлаадстай цамц даашинзны дотор зүүнэ.
5. Мөргүй, доогуураа тулгууртай аяга нь пролон хатуулгатай даруулгыг нарийн мөртэй болон цээж ил гарсан цамц даашинзны дотор зүүнэ. Спорт загварын даруулга нь хатуулга , тулгуургүй мөр нь өргөн байдаг бөгөөд ийм даруулга нь таныг гүйж дасгал хийх хөдөлгөөний явцад хөхийг чанга барьж хэлбэр нь алдахаас сэргийлнэ Харин өдөр тутмын жирийн даруулгийг спорт хувцасан дотуур зүйвэл таний гоо сайханд сөргөөр нөлөөлнө.
Дотуур өмд буюу өгзөгний хувцас
Эмэгтэйчүүдийн өгзөгний хувцасыг та нар мэдэхгүй гэж бодохгүй байна.
Бикини
Дотуур өмдний бүсэлхийг дор болгосон сонгодог загвар юм..Өмссөн байхад өгзөгний дээд хэсэг харагдаж байх ёстой.
Стринг
Ардаа нарийн урдаа жижиг гурвалжин дотоожийг хэлнэ.
Танга Стрингээс ялгаатай зүйл нь гэвэл ардаа утас биш нарийн даавуун зураастай. бөгөөд бариу хувцасны дотор өмсвөл илүү тохиромжтой.
Шорт
Бүслүүр өндөр боловч өгзөгний хэсгээр нүцгэлсэн ухвартай дотуур өмд.махлаг эмэгтэйчүүдэд тохиромжтой.Учир нь биеийн галбирыг аятайхан болгож харагдуулна.
Эцэст нь эрүүл мэндийнхээ талаас биед хүрдэг гэдгээр жинхэнэ байгалийн гаралтай материалаар хийгдсэн хөвөн даавуун дотуур хувцас өмсөх хэрэгтэй . Учир нь синтатик дотоож ,хөхөвч ялангуяа дирко нь биед маш хортой тирко бол эмэгтэй хүний доод биеийг бүхэлд тусгаарласан нэг ёсны битүү сав юм. Ийм учраас ахимаг насны эмэгтэйчүүд бөөр хөл бүсэлхийгээр өвдлөө гэж гомдолдогийг эрдэмтэд тогтоожээ.