Үүнийг та бялуу гэж андуурав. “Ирина” гэдэг нэртэй энэ салаатыг хийхэд хялбар, гоё үзэмжтэй, бас амттай.
Орц:
-тахианы утсан мах 200 гр
-өргөст хэмх 150 гр
-дарсөн мөөг 150 гр
-сонгино 1 ширхэг
-чанасан өндөг 4 ширхэг
-майонез эсвэл цөцгий (өөрийн хүслээр)
-давс, чинжүү соль (өөрийн хүслээр)
-ногоон сонгино (яншуй, гоньд зэрэг)
Бэлдэх арга:
Мөөг, сонгиноо хэрчиж шараад хөргөнө. Мах, өргөст хэмхийг савх шиг нарийхан хэрчээрэй. Чанасан өндгөө няцалж, ногоог хэрчинэ.
Ингээд үе үеэр давхарлан тавих ёстой. Хамгийн түрүүнд тахианы мах, дээр нь өргөст хэмхээ зулж, тэгээд сонгинотой мөөг, ногоон сонгино ба яншуй, гоньдоо хийж хамгийн сүүлд өндгөө тавина.
Одоо майонез эсвэл цөцгий, давс, чинжүүгээр амтална. Энэ салаатаа дурын янзаар чимж болно.
Сайхан хооллоорой!