Та доорхи сорилт бүхэнд бодож хариулаад эцсийн хариутай нь өөрийн хариултаа (зөв хариулт тус бүр 1 оноо) тулгаж үз!
13 оноо авсан бол та тун дажгүй гэрийн эзэгтэйд тооцогдох болно.
1. Шүүрхий мах уургаар баялаг уу?
А.Тийм Б.Үгүй
2. Булчинг чийрэгжүүлэхийн тулд уургийг их хэмжээгээр хэрэглэнэ.
А.Тийм Б.Үгүй
3. Нэг грамм мөн тийм хэмжээний нүүрс усанд байх илчлэгийн хэмжээ нэг грамм тослог байх илчлэгийн хэмжээтэй адил уу?
А.Тийм Б.Үгүй.
4. Дараах хүнсний бүтээгдэхүүний аль нь илүү илчлэгтэй вэ?
А.Талх Б.Мах В.Төмс.
5. Та хоногт ямар хэмжээний тос хэрэглэвэл зохих вэ?
А. Цайны халбагаар 1 Б.Цайны халбагаар 4 В.Цайны халбагаар 8
6. Хүнс буюу эмийн зориулалттай витамины хооронд ялгаа бий юу?
А.Тийм Б.Үгүй
7. Эмэгтэй хүний ясны хэмжээ хэдэн наснаас эхлэн багасах вэ?
А.35 Б.43 В.58
8. Титэм судасны өвчин үүсэх гол шалтгааныг нэрлэ.
А.Цусны даралт ихсэх Б.Холестерины хэмжээ ихсэх В.Тамхи татах
9. Хүн хоногт хэдэн грамм давс хоол хүнсээрээ авах ёстой вэ?
А.10-15 Б. 20-25 В.30-35 Г. 40-45
10. Дараах өвчний аль нь буруу хооллосонтой холбоотой вэ?
А.Бүдүүн гэдэсний Б.Цээжний хөндийг В.Манжин булчирхай Г.Бүгдээрээ
11. Ямар тэжээллэг бодисыг илүүдэл өвчлөхөд голлон нөлөөлдөг вэ?
А.Нүүрс ус Б.Өөх тос В.Давс
12. Чихрийн шижин өвчтэй хүнд илүү хортой зүйлсийг нэрлэнэ үү?
А.Удамшил Б.Чихэрлэг зүйлс их идэх В.Таргалах Г.Өтлөлт
13. Хуримтлах өөх тосыг сувиллын хоолоор багасгаж болох уу?
А.Тийм Б.Үгүй
14. Бага насны хүүхдэд ямар сүү илүү ашигтай вэ?
А. Шинэ Б.тослог багатай В.Тослоггүй
Зөв хариулт
1. Үгүй. Шар уургаар маш баялаг бөгөөд түүнийг бие махбодь бүрэн шингээж авна. Шар сүүний дараа өндөгний уураг, шүүрхий мах орно. Уураг хүний бие махбодийн физик химийн ихэнх үйл явцад оролцдог.
2. Үгүй. Зарим тамирчид уураг их хэрэглэснээр булчингийн хэмжээ томордог гэсэн ташаа ойлголттой байдаг. Гол нь уурагт биш харин дасгал сургуульдаа байдаг. Булчинд ус 10 хувь, уураг 20 хувь агуулагдана.
3. Үгүй. Нэг грамм тос, харин уураг, нүүрс ус тус бүр 4 калл илчлэг агуулна.
4. Мах.
5. Хоногт нэг цайны халбага тос хэрэглэвэл хангалттай. Гэвч ихэнх хүмүүс дунджаар 6-8 цайны халбага тос хэрэглэнэ. Тос нь бие махбодид витамины шингэх чадварыг дээшлүүлнэ.
6. Үгүй. Эмийн зориулалттай ч бай эсвэл хүнсэнд агуулагдсан ч бай аль аль нь хүний эрүүл мэндэд зайлшгүй хэрэгцээтэй органик бодис юм. Бие махбодид шингэх хэмжээ түүний хэлбэрээс шалтгаалдаг эсэх нь одоогоор мэдэгдээгүй байна. Жимс ногоонд агуулагдсан витамины адил ашиг тус өгнө.
7. 35 наснаас эхлэн эмэгтэй хүний ясны нэхдэс бүрэлдэнэ тогтох тэрчлэн бодисын зарим солилцооны явцад их хэмжээний кальци шаардагдана. Бие махбодид агуулагдах кальцийн хэмжээ багасахад бодисын солилцоонд шаардагдах кальцийг яснаас нөхөн авна.
8. Цусанд агуулагдах холестерины хэвийн хэмжээ ихсэх нь титэм судасны өвчин үүсэл гол шалтгаан болно.
9. Хоногт хүний бие махбодид дунджаар хүний 10-15 гр хангалттай боловч арай илүү хэмжээгээр хэрэглэгддэг. Давсны хэрэглэх хэмжээг хязгаарлахад цусны даралт ихдэх өвчин үүсэх аюул багасдаг.
10. Бүгд буруу хооллосонтой холбоотой.
11. Өөх тос.
12. Шижин өвчин ихэвчлэн тарган, их суудаг хүнд амархан тусдаг.
13. Болно.
14. Тослоггүй сүү, сүүний тослогийг ялгаж авсан ч гэсэн түүнд агуулагдсан бусад тэжээллэг бодис хэвээр үлдэнэ.