Орчин үед хүмүүс шашны номлолд, ялангуяа Бурханы шашинд ихэл шүтэн биширдэг болсон. Энэ нь нэг талаас Бурхан багшийн номлол буслад хорлол хөнөөл хүргэхийн эсрэг байдагт, нөгөө талаас аливаа зүйл хоорондоо шүтэн бариллаж оршин тогтнологт хүмүүсийн сэтгэл татагдаж байгаа юм.
Хүмүүс эрсдэлгүй амьдрах. эрсдэлтэй зан үйлээ өөрчлөх шийдвэр гаргахад тэдний итгэл үнэмшил, дотоод сэтгэлийн хүч чухал нөлөөтэй. Иймд чухал үед хэрэгтэй зөвлөгөө санамж хүмүүст өгч байхдаа ДОХ-той шууд болон шууд бусаар холбоотой сэрэмжлүүлгүүдийг хамт өгч болно.
Жишээ нь:
Анх бэр гуйх өдрөөс эхлэн хосуудад гэр бүл болох ёсон, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үүрэг хариуцлага, ариун гал голомтоо сахин хамгаалахын учир утга, хэн нэгэнд нь хэзээ нэгэн цагт өвчин зовлон, бие сэтгэлийн шаналал тохиолдвол өөрт учирсанаас өөрцгүй нэгэн биеэр хуваалцах зэргийг зааж сургамжлах нь тустай.
Аян замд явж буй хүмүүст өдөр цагийн тохироог үзэж өгөхийн чацуу, орон гэрээсээ хол явахад алдаж эндэх зүйл гарч болохыг сануулж, сонор сэрэмжтэй байх, мэдэх мэдэхгүй хүнтэй энгэр зөрүүлэхийг цээрлэх, гэмтэж бэртэхээс болгоомжлох, баталгаагүй зүү тариур, багаж хэрэгслээр арьс салстаа цоолж шивүүлэхгүй байхыг ч анхааруулахад илүүдэхгүй.
Монголчууд ивээл бус жилтэй хүмүүнтэй энгэр зөрүүлэхийг эрс цээрлэдэг байсны зэрэгцээ харш жил, улирал, сар, од гариг, цаг тохиосон өдөр энгэр зөрүүлэхийг ихэд цээрлэдэг уламжлалтай. Мөн элгэн садан нас барвал 49 хоног өнгөртөл энгэр зөрүүлдэггүй байжээ. Энгэр зөрүүлэхэд цээртэй өдрүүд ч байдаг.
Жишээ нь: сүнс шинийн 28-нд бэлгэст, шинийн 15,30-нд хүний бүх биед явдаг тул энэ өдрүүдийг цээрлэдэг байжээ. Энгэр зөрүүлэхэд харш гариг өдрүүд, мөн харш жилтэй хүмүүс гэж байдаг. Далд харш жилтэй хүнтэй ажил болон хувийн харьцаан дээр аль болох зай барихыг эрхэмлэнэ дээдэл.