1. Ходоод өлсгөлөн байхад биеийн дасгал хийж болохгүй.
Энэ нь толгой эргэх, ухаан алдах, даралт буурахад нөлөөлдөг. Дасгал хийхээс хоёр цагийн өмнө уураг, цагийн өмнө нүүрс ус (цагаан будаа, бүдүүн гоймон, төмс) хэрэглэх нь тустай. Энэ нь бие организмыг энергиэр хангахад нөлөөлнө. Харин зөгийн бал, шоколад, чихэрлэг бүтээгдэхүүн, амтат жимс зэрэг энгийн нүүрс усаас татгалз.
2. Турах зорилгоор дасгал хийсний дараа чихэргүй цай уу.
Харин хагас цагийн дараа ногоо эсвэл ямар нэгэн уурагтай хоол идэх нь сайн. Хэрэв булчингаа хөгжүүлэх зорилготой бол дасгалын дараа жимсний шүүх уух эсвэл банан идээрэй. Уурагтай хоолыг цагийн дараа иднэ.
3. Дасгал хийх явцад ус давсны тэнцвэрийг барьж байх ёстой. Үүний тулд заавал ус уух хэрэгтэй.
4. Спортоор хичээллэж байхдаа унтахын өмнө их идэх хэрэггүй.
Ялангуяа шарсан хуурсан, өөх тостой хоол, гурилан бүтээгдэхүүнээс татгалзаарай. Оройн 18 цагаас хойш идэхгүй байвал сайн.Гэхдээ өлсөөд байвал аяга тараг уух эсвэл атга үзэм идчих.
5. Спортоор хичээллэгсэд хүнсний нэмэлт тэжээл хэрэглэж болно.
Энэ нь ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. Гэхдээ хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.Учир нь хүний биеийн онцлогоос шалтгаалан заримд нь хүнсний нэмэлт тэжээл тохирдоггүй.