Янз бүрийн спиртийн ундааг холихоос өөр аргагүй бол нэг түүхий эдээс гарсан бүтээгдэхүүнүүдийг л хооронд нь холихыг хичээ. Шампанск, дарс, шарзыг хооронд нь холиход маргааш нь шарталт тийм ч айх зүйл биш гэсэн үг. Харин архийг эдний алинтай нь ч холих хэрэггүй. Хольж уух шаардлага гарвал эхлээд дарс, пиво зэрэг зөөлөн алкоголь руу орох дүрэмтэй. Ер нь ямар ч тохиолдолд согтохгүй байх энгийн аргуудыг мэдэж байх нь тустай.
Түүхий өндөг. Түүхий өндөг нь этанолын бодисуудыг цусанд орохоос хамгаалдаг тул сайн арга. Мөн төмс спиртийн 40 хувийг шингээдэг байна. Согтууруулах ундаа хэрэглэж байх үедээ алим, усан үзэм зэргээс татгалзаарай.
Хар будаа. Архи хэрэглэхээсээ хагас буюу бүтэн цагийн өмнө нэг таваг халуун хөц будаа, овъёос эсвэл хүүхдийн будаа идэх нь тун үр дүнтэй.
Улаан буудай. Улаан буудайн хивгийг шилэн аяга буцалсан усанд хоолны нэг халбагаар хийж хутгаад халуунаар уух ч бас л шилдэг аргын нэг.
Нүүрсэн эм. Архи уухаасаа 10-15 минутын өмнө нүүрсэн эм хэмээх хар өнгөтэй идэвхжүүлсэн, нүүрсээр хийсэн эмнээс хоёроос дөрвөн ширхгийг уувал архины үйлчилгээ саармагждаг.
Алмэгель. Алмагель нь архины согтоох чадварыг бууруулдаг учир сархад хүртэхээс өмнө хоёроос гурван халбагыг уух хэрэгтэй. Үдэшлэг, цэнгүүн сунжраад ирвэл 30 минутын зайтай бага багаар уу.