Хүслийг минь дурлалын сахиус чи сонссонгүй дээ
Хүнийх биш минийх л байгаасай гэж хүссэн юмсан түүнийгээ
Орхиод явахыг нь биш
Үүрд хамт байхыг нь гуйсан юмсан түүнтэйгээ
Нүдэнд минь нулимстай байхыг харах гэсэн гэж үү?
Зүрхийг минь шимшрэхийг үзэх гэсэн гэж үү?
Хайрыг минь булингартуулхыг хүсээ юу?
Хагацаж түүнээсээ салахыг минь хүлээгээ юү?
Атаархмаар юм аа дурлалын сахиус чамд
Ариухан анхны хайр минь чиний өлмийд сөхөрлөө
Авахыг хүссэн бүхэн чинь ингээд надаас явчихлаа
Асуухыг хүссэн гоморхох сэтгэлд минь хариулаач ЯАГААД?
Миний хайрт үзэсгэлэн сайхан болоод тэр үү?
Миний хайрт ааш ялдам болоод тэр үү?
Миний хайрт дэгжин эрхэмсэг болоод тэр үү?
Миний хайрт залуу омголон болоод тэр үү?
Өчүүхэн зүрх минь ганцаардан шаналаж байна
Өрөвдөж түүнийг минь буцаагаад өгөөч дээ
Нулимстай нүдээ аниад ахин дахин гуйя
Нүдээ нээхэд минь эргээд ирсэн байгаасай
Эргээд ирлээ хайрт минь гээд зогсож байгаасай
Эндүүрч будилжээ чамаасаа гээд уучлалт гуйгаасай
Гарыг минь атгаад хайраа илчлээсэй
Ганцхан чамтайгаа гээд чанга тэврээсэй
Гэнэн атлаа ухаангүй хүсэл байна уу?
Тэнэг атлаа уужуу сэтгэл байна уу?
Нулимстай нүдээ аниад ахин дахин гуйя
Нүдээ нээхэд минь эргээд ирсэн байгаасай…,
Тэр минь эргээд ирсээн…