Дээл нь багадсан үр минь гаднаас орж ирээд
Дэлгүүрээс аав авч өг гээд шалаад суучихлаа надаас
Айлын хүүхдүүд намайг аавгүй гээд байна гэхдээ
Алаг нүдний сормуус нь норсон байх юм хүү минь
Алсад байгаа аав нь хүүдээ нэг л өдөр ирнэ гэж
Амандаа шивнэж хэлсэн ч өөртөө би итгээгүй
Надад аав байгаа, удахгүй ирнээ гэж хүү минь
Найзууддаа хэлэхдээ нулимс нь хатсан байх юм
Хэдэн жил өнгөрөвч аав нь алсаас ирсэнгүй
Хэнзхэн балчир ухаандаа эцгээ үргэлж хүлээгээстэй
Нэг л өдөр ханиа дагуулаад нутагтаа очлоо
Нэхэл хатуутай үрдээ аав чинь ирлээ гэж хэллээ
Аав аа гээд гүйлээ хүү минь ,гэнэт зогтусан бишүүрхлээ
Айлгаж тунирхаад буцаад , хүний ардуур орлоо
Эвий дээ үр минь гэж эмээ нь нулимсаа шударна
Ээ хөөрхий дөө гээд өвөө нь нууцхан хямарна
Яасан их удаж ирдэг юм бэ зөндөө хүлээсэн гэнэ үр минь
Яагаад зургаа явуулаагүй юм бэ завгүй байсан юмуу гэнэ
Аавтайгаа л ганцхан унтана гэж дүүтэйгээ барьцана
Айлын хүүхдүүдийг бүгдийг нь одоо танд ховлоно гэнэ хүү минь
Үр минь өсөж өндийн эрийн цээнд хүрээд
Өөрийн төрсөн эцгээ олж мэддэг болсон ч
Өсгөсөн эцэг минь л харин ганцхан миний аав
Үнэндээ намайг хэнээс ч дутуугүй хайрладаг гэнэ
Зүс царайг нь дуурайгаагүй ч хүү минь чи
Зөөлөн сэтгэлийг нь эцгээсээ өвлөсөн байх юм
Орчлонд мэдээ орсон цагаасаа хайрласан ааваа
Ондоо хэнээр ч солихгүй шүү ээж минь гэнэ
Өөдөсхөн хүүд минь ачлалт аав нь болж илгээгдсэн
Өөрийн минь амьдралд түшигт хань минь болж заяагдсан
Дээл нь багадсан үрд минь эцгийн хайрыг мэдрүүлсэн
Дэлгүүрт байдаггүй аавыг нь дэргэд нь мөнх байлгаач…
Nara Davaasuren Zahiurt Ovogt Berlin Germany 16.06.2013