Амьдралд эмэгтэйчүүдээс илүү эрчүүд халамж хайрыг илүү хүсдэг. Бас тэд эхнэрээсээ маш олон зүйл шаарддаг нь тодорхой. Тэгвэл бүсгүйчүүд эрчүүдийг хэрхэн хүлээж авдаг бол? Сайхан, ухаалаг эмэгтэйчүүд эрчүүдийн тэнэг үйлдлийг үг дуугүй хүлээн зөвшөөрч, ичгүүр сонжуургүй занг нь уучилдаг. Сайн ажилтай, сайхан найз нөхөдтэй, ухаалаг бүсгүйчүүд яагаад ёс зүйгүй эрчүүдэд дурладаг юм бол?
- Өөрийгөө дутуу үнэлдэг эмэгтэйчүүд ёс зүйгүй эрчүүдэд сэтгэл алдардаг
- Тэд хайртай залуугаа хүмүүжүүлж чадна гэдэгт итгэдэг
- Зохиол дээр гардаг шиг сайхан залуу мөрөөдөөд суудаггүй улс бол эмэгтэйчүүд
- Амьдралаа авч үлдэхийн тулд өөрийгөө золиослоход бэлэн байдаг
- Нөхрийнхөө гаргадаг худал хуурмаг занг уучилж чаддаг
- Энэ төөрөгдлийг арга зальтай эрчүүд ашигладаг
- Эр нөхрөө дээдэлдэг ухаантай эхнэрт жижиг сажиг асуудал юу ч биш санагддаг
/МОНГОЛНЬЮС.МН/