Удаан шиврэх борооны дуслууд уйтгар товшин дээвэрт унахад
Борог үдшийн зүүдэн дундуур нам гүмийн дуу сэмхэн гулсана
Бодлын хүй таслан чимээгүйгээс сэтгэлийн манан замхарахуй
Удахын бүдэг харгуйгаар усархаг оройн дууль чимээгүй лугшина
Чийг туулам зуны оройн нойтон бор хөрсөн дээгүүрхэн ээ
Чиг зүгийг алслалгүйхэн алхалахад
Цээж цэлмээх зөөлөн эерүү амьсгалдаа дулаацаж
Чиний тухай бүдэгхэн дурсамж зүрхэнд сэмээ амилана
Саран тэргэлхэн зуны оройн аяс намуухан…
Саарч торомгүй сэтгэлийн түмэн амирлал оршим оо…
2000 он М.Цэемаа