Эрчүүд эмэгтэйчүүд бие биеэ сонирхох нь жам ёс юм. Харин энэхүү сонирхлоо хэрхэн илэрхийлэхээс хайр сэтгэлийн адармаатай үйл явдал эхэлдэг.
Ихэнх хүүхнүүд хэдийгээр өөрсдөө сайн ч гэлээ, эрчүүд л эхэлж хайр сэтгэлээ илэрхийлэх ёстой гэж үздэг. Үүнээсээ болоод сэтгэлтэй хархүүгээ өөр нэгэнд алдах юмуу, ойлголцохгүй байснаас амьдралдаа бүрмөсөн алдах ч тохиолдол байдаг. Иймд бүсгүй та ичиж зоволгүй хайртай залуудаа хандан сэтгэлээ илэрхийлээрэй.
– Сэтгэлтэй залуутайгаа уулзах боломжгүй бол түүн рүү ичиж зоволгүй утастаж байгаарай. Заавал түүнийг утасдахыг хүлээх хэрэггүй шүү.
– Хэрэв утасдахаар шийдсэн бол тохиромжтой аятайхан цагийг нь сонгохыг хичээгээрэй. Тухайлбал тэрээр ажлаа тараад гэртээ хариад хоолоо идсэний дараа ч утасдаж болно.
– Хэрэв тэвдэж сандраад байвал ярих гэсэн зүйлээ тэмдэглэчихсэн ч болно. Зарим хүмүүс тийм, тийм юм ярина гэж бодоод яг ярих дээрээ тулчихлаар мартчихдаг талтай.
– Хэрэв ярих юм чинь дуусвал цаад залуугаа “сонирхолтой юм яриач” гэж шахаж шаардахын оронд яриагаа шууд зогсоосон нь дээр.
– Сэтгэлтэй залуутайгаа хамт байхад чинь өөр залуу утаствал нэрээр нь дуудаад дараа ярья гээрэй. Энэ нь чамаас надад нуух юм байхгүй гэдгээ харуулж буй хэрэг юм шүү.
– Сонирхсон залуу тань руу өдөр шөнийн аль ч цагт утасдаад нэрээр чинь дуурвал түүний дууг сонсоход таатай байгаагаа үгээр биш гэхэд дууныхаа өнгө аясаар илэрхийлээрэй.
Хэрэв таныг утасдахад цаад залуу чинь дурамжхан дуугарч байвал дараа ярья гэхээ мартуузай.