Эмэгтэй
-Ихэнх тохиолдолд эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй болзсон анхны өдрөөсөө цаашид бид хоёрын харьцаа хэр удаан үргэлжлэх бол хэмээн боддог ажээ.
-Эмэгтэй хүн уулзалт бүрээсээ үргэлжлэлийг хүлээж байдаг. Энэ нь тэдний аз жаргалтай төгсгөлийг хүсч байдагтай холбоотой юм.
-Эмэгтэй хүн эрэгтэй хүний зан ааш болон амьдралыг үзэх үзлийн талаар асуухад дуртайяа хариулдаг боловч өөрсдийг нь сонирхож сонжсон шиг эрэгтэй хүнийг таньж мэдэх гэж тэр бүр яардаггүй гэнэ.
-Анхны болзоо бүхэн таны амьдралыг тэр чигээр нь өөрчлөхгүй шүү дээ. Иймд хоорондын харьцаанаасаа таашаал авч сурах хэрэгтэй.
-Эмэгтэй хүн шинэ даашинз авахдаа өнгө, загвар, үнийг нь заавал харж үздэг шигээ эрэгтэй хүнийг ч гэсэн мөн адил шинжиж үзэх дуртай байдаг.
-Анхны болзооны үеэр ихэнх эмэгтэйчүүд эрчүүдийн гадаад төрх, хувцаслалтанд илүүтэй ач холбогдол өгдөг ажээ. Энэ нь эрчүүдийг өнгөцхөн дүгнэхэд хүргэдэг гэнэ.
Эрэгтэй
-Харин эрэгтэй хүний хувьд бол шинэ эмэгтэй хүнтэй уулзаж, тэдэнтэй ямар нэгэн сонирхолтой зүйлийн талаар ярилцаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг.
-Түүнчлэн эмэгтэй хүн өөрийнхөө тухай ярих үед эрэгтэй хүн ярианы сэдвийг өөрчилж хамтран ажилладаг аль эсвэл таньдаг хүмүүсийнхээ тухай онигоог ярьж эхэлдэг байх жишээтэй.
-Болзооны эхний минутаас эхлэн эмэгтэй хүн эрэгтэй хүний эрхэм давуу чанарыг олж харахыг ихэд хичээдэг байна. Иймд хүлцэнгүй ноомой байж болохгүй.
-Болзооны үеэр эрчүүд хөл бөмбөг аль эсвэл сексийн талаар ярих сонирхолтой байдаг бол чухал сэдвийг хөндөж ярих гэж бүсгүйчүүд оролддог байна.