Хамгийн халамжтай нөхөр ч хэзээ нэгэн цагт эхнэрээ араар нь тавих тухай, нэг удаа ч болов боддог болох нь сэтгэл зүйчдийн шалгуураар нэгэнт тогтоогдоод байгаа гэнэ. Хэрэв эхнэр нь дэргэд нь байхгүй бол томоотой нөхөр ч сээтэгнэлд өртөхдөө амархан байдаг гэнэ.
Энэ нь угаасаа эр хүний генд анчны (бүр элэнц хуланцаас эхтэй) ген байдагтай ч холбоотой байж мэднэ. Юутай ч нөхөр тань таныг мэхэлж эхэлснийг хэрхэн цаг тухайд нь анзаарч мэдэх талаар зөвлөе:
Ааш занд нь өөрчлөлт орох
Нөхөр тань гэнэт өгөөмөр, эсвэл тооцоотой болсон бол ажиглалт тавиарай. Хэрэв тэр танд гэнэтийн бэлэг ойр ойрхон барьж, эелдэг зөөлөн зан авиртай болсон бол ямар нэгэн зүйлд гэмшсэн ч юм уу алдаагаа засахыг оролдож буй хэрэг. Эр хүн барагтай л бол эрс хувирдаггүй шүү дээ.
Илүү нууцлаг болох
Нусны алчуур, хэтэвч, тэмдэглэлийн дэвтэр, ер нь аахар шаахар зүйлээ ч танаас нуухыг оролддог болсон. Мөн ажлаас ирэнгүүт шүршүүрт орох үдэш орой ч ажилтай гээд явах, эмэгтэй хүний сүрчиг үнэртүүлж орж ирэх гэх мэт хачин жигтэй үйл өрнөл, зуршлууд бий болсон бол сэжигтэй байна гэсэн үг. Ажиглалтаа үргэлжлүүлээрэй.
Өөрийн имиждээ анхаарал тавих
Өмнө нь энгийн, цэвэрхэн л бол хамаагүй хувцас өмсдөг байсан бол өдгөө мода загвар дууриах, үнэтэй хувцас эрэлхийлэх болсон. Тэр татдаг тамхиныхаа маркийг өөрчлөн илүү үнэтэйг сонгодог болно. Үнэртэн, сахлын усандаа ч илүү анхаарал тавих болсон. Дотуур хувцас, үс засалт зэрэгтээ илүү анхаарал тавьдаг болсон. Ямар ч зорилгогүйгээр эр хүн ингэдэггүй.
Орондоо шинэ зүйл турших
Тэр гэнэт шинэ, ер бусын байрлалууд хэрэгжүүлж эхлэнэ. Эсвэл бүр эсрэгээрээ ч байж болно. Тантай секс хийх нь ч бүү хэл тэвэрч унтахаас ч цааргална. Өглөө сэрэнгүүтээ таныг тэвэрч үнсдэг дадал хэдийнэ мартагджээ.
Утсаа салгачихдаг
Хэрэв та өөрөө байнга яриад залхаадаггүй бол анхаарах л асуудал. Нөхөр тань ажил төрлөөс нь илүү чухал зүйл ч байж болох юм.