Азтай нь сайхан гэр бүлтэй байдаг юм биш. Аз жаргалтай сайхан гэр бүлийг бий болгодог. Хэн нэгэнд харьяалагдах, хамаатай байх бодит хэрэгцээ хэн хүнд байдаг бөгөөд тэр нь сайн ХАРИЛЦААны үр дүнд үүсдэг гэж сэтгэлзүйчид хэлдэг.
Агуу Ром нэг өдөр баригдаагүй…
Дотно сайн харилцаа ч нэг өдөр л бий болчихгүй. Урт хугацаа, олон тооны оролдлого, дадлага туршлага хуримтлуулж байх явцад аяндаа үүснэ.
Нэг зүйл хэлье:
– Та хүүтэйгээ машин, Манчестерийн тоглолтын талаар ярьж чадахгүй бол хэв маяг, ханиа сонгох талаар яаж ярьж чадах вэ?
– Гадаа ямар байна? гэж асууж байгаа нь “Хамт жаахан алхах уу?” гэсэн үг гэдгийг ойлгоогүй байж ээжүүдийнхээ талаар эхнэртэйгээ яриад амжилт олох уу?
ХАРИЛЦ…