Хүчирхэг, ажил хэрэгч эмэгтэйчүүд бүх зүйлийг өөрсдөө хийх гэж зүтгэдэг. Энэ нь тэдний хувийн амьдралыг аз жаргалтай болгоход асуудал үүсгэдэг байна. Тэгвэл ийм эмэгтэйчүүд хувийн амьдралаа зохиоход юу нөлөөлдөг вэ?
– Ийм эмэгтэйчүүд ажилдаа хамаг анхаарлаа хандуулдаг.
– Гоо сайхны салоноор үйлчлүүлэх, бие бялдраа өв тэгш байлгах үүднээс спортоор хичээллэх гэх мэтээр өөрийгөө завгүй байлгадаг.
– Өөртөө итгэлтэй байдаг учраас ийм эмэгтэйчүүд амжилтанд хүрч чаддаг сайн талтай.
– Тэд эрчүүдийг тав тухтай орчин бүрдүүлж элбэг хангалуун амьдруулахыг нь хүлээж суудаггүй. Учир нь тэд өөрөө бүх зүйлийг босгож хийхийг хүсдэг.
– Ажил хэрэгч эмэгтэйчүүд нөхөрт гарахыг яардаггүй ажээ. Сексийн асуудал ч гэсэн тийм ч хэцүү асуудал биш. Учир нь хүссэн үедээ үе үе таалагдсан эрчүүдтэйгээ уулзчихдаг байна.
– Тэд хүүхэдтэй болох гэж яардаггүй. Чухал төлөвлөсөн ажлаа амжуулсныхаа дараагаар хэсэг завсарлага авч хүүхдээ төрүүлэх шийдвэр гаргадаг.
– Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн төлөв байдал бүр дунд сургуульд байх үеэс нь л харагддаг байна. Хамаг анхаарлаа сурч боловсроход төвлөрүүлж заримдаа бүр эрэгтэй хүүхэд шиг өөрийгөө авч явдаг. Энэ нь тэдний ирээдүйн байр суурийг тодорхойлж өгдөг ажээ.