Монголын уртын дууны урлагт цоо шинэ өнгө төрх авчирсан хамтлаг бол “Шуранхай”. Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайханы удирдлаган дор ажиллаж “Шуранхай” этник групп болтлоо өргөжсөн тус хамтлагийнхан өнөөдөр тус тусын уран бүтээлийг хийх болжээ.
Анхны гишүүн Г.Эрдэнэчимэг С.Жавхлангийн эхнэр болсон бол харин үлдсэн Д.Үүрийнтуяа, Б.Номин-Эрдэнэ нар шинэ гишүүн нэмж авснаар Европын орнуудаар тоглолтоо хүргэж уран бүтээлээ туурвиж байжээ. Анхны гишүүн гарсан болохоор тус хамтлагт орсон шинэ гишүүд яг л “Киви” хамтлагийн түүхийг давтах шиг солигдсоор байжээ.
Харин оны өмнөхөн тус хамтлагийн Д.Үүрийнтуяагийн менежер гэх бүсгүй хамтлагийн гишүүдийг хагалан бутаргаж, тэдний өмнөөс байгууллагуудтай гэрээ хийж мөнгө аван, энд тэнд нүцгэн дуулах хүртэл тохироог хийжээ. Ингээд тус хамтлаг салахаас өөр аргагүйд хүрсэн байна. Одоогоор Б.Номин-Эрдэнэ Улсын филармонид ажиллаж байгаа бол Д.Үүрийнтуяагийн хувьд удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа юм.
Харин энэ хугацаанд Ганаа гэгч менежер бүсгүй “Шуранхай” хамтлаг тараагүй хэмээн тунхаглаж, тэр ч бүү хэл хэд хэдэн гишүүдийн шалгаруулалт явуулаад амжжээ. Харин “Шуранхай” хамтлаг өнөөдөр байхгүй болж, тус тусдаа байгааг хамтлагийн нэгэн гишүүн ийнхүү ярьсан юм.
factnews.mn