Нартад, сартад намайг хайрлахаар төрсөн, төөрсөн
Нандин бүхнээ тэртээд орхиод үсэрсэн, унасан, боссон
Чиний тунгалаг нүдийг энэ ертөнцийн нулимс бүрхсэн.
Чамайг би танихаар хэн уйлна, түүний нулимсыг арчигч боллоо.
Гэгээтэй, харанхуйд миний төлөө яваа, гэрэлтсэн, харанхуйлагдсан
Гэгээн хайрын зүрхлэн чи, энэ ертөнцийн гуниг уйтгарыг нөмөрсөн.
Чамайг би танихаар хэн гуниглана, гунигийг мөрнөөс нь авч явна.
Огторгуйд, оломгүйд орж ирсэн, онож дэлхий ертөнцөд өвдөглөсөн.
Орь хүслэнт минь, мөхөх сэхэх цагийн эрхэнд сөхөрч сэхэж яваа
Чамайг би танихаар хэн сөхрөнө, түүнийг босгож, хэн сэхнэ түүн рүү очном.
Гэгээн хайрын тэнгэр минь, гэрэлт зүрхэт чи минь
Газарт яваглан далавчаа үгүйлэх чамайг би хэрхэн гунихыг мэдэрнэ
Чамайг би олохоор, хэн итгэлээ алдана, түүнд итгэл өгч явна.
Өнө мөнхийн хайрын тэнгэр минь
Үзэгдэлт сансрын үйлэнд төөрсөн чи минь
Намайг хайрлахаар хэрэн тэнүүчлэх чамайг олохоор
Хайрыг гэрэлтүүлэхээр би шийдсэн, зүрхээ бадамлуулахаар шийдсэн.
Нулимс бүү тээ, гуниг бүү нөмөр.
Нүд чинь гэрэлтэж, нисэж эхлэнэ чи минь.
Намайг чи түргэн олно.
Чамайг би дор нь танина.
b.batregzedmaa (REGZED)