Эмэгтэй хүн нөхөр болох хүнээ аав шигээ хүн байхыг хүсдэг.
– Тиймээс ч сонголтоо хийхдээ аавтай нь гадаад төрх, зан араншин, үйл хөдлөлөөрөө адилхан хүнийг эрж хайдаг байна.
– Хэрэв эмэгтэй хүн яг аав шигээ хүнтэй учирвал шууд л анхны харцаар ухаангүй дурладаг ажээ.
– Түүнчлэн хүүхэд байхдаа хэн нэгэн хөвгүүнд нууцхан дурлаж улмаар тэрхүү дурлал нь бүтэлгүйтсэн бол ирээдүйн нөхөр болох хүнээ өнгөрсөн дурсамжтайгаа холбогдуулан сонгодог байна.
– Хэрэв өөрийг нь эргүүлэх эрчүүд гэр бүлийн байдал, боловсрол, биеэ авч яваа байдлаараа тохирохгүй бол хэзээ ч тэднээс сонголт хийдэггүй.
– Эмэгтэй хүн үргэлж хайр халамж, халуун дулаан үг, энхрийллийг хүсч байдаг онцлогтой.
– Энэ утгаараа өөрийг нь хайрлаж, халамжилж, бусдаас илүү анхаарал тавьж чадах тийм л эр хүнийг сэтгэл дотроо битүүхэн хүсч явдаг.
– Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг үнэний хувьтай билээ.
– Хэн түүнд халуун дулаан үгийг сэтгэл зүрхнийхээ гүнээс харамгүй хайрлаж, зүрх сэтгэлийг нь эзэмдэж чадна тэр хүнийг л эр нөхрөө болгодог.
– Түүнчлэн эмэгтэй хүнийг ээж шигээ хүндэлж хайрлаж чаддаг тийм л эр хүнийг эмэгтэй хүн ямагт эрж хайж байдаг.
– Архи тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, эмэгтэй хүнтэй зүй бус харьцдаг, биеэ эрээ цээргүй авч явдаг эрчүүдийг нөхрөө болгох нь битгий хэл ойртож дотносохыг ч хүсдэггүй.
– Ер нь эмэгтэй хүн эрэгтэй хүнийг аавыгаа дуурайдаг гэж үздэг тул аавынх нь байгаа байдлаар хүүг нь шинждэг ажээ.
– Хэрэв эцэг нь ноён нуруу муутай хүн байвал ирээдүйгээ бодож хүүтэй нь суухыг хүсдэггүй байна.
– Эмэгтэй хүн өөрийг нь насан туршдаа үнэнчээр хайрлаж чадах аавын хүүг амьдралынхаа хань болгон сонгоход хэзээд бэлэн байдаг.