2023-06-04 08:56
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө Эрүүл мэнд

Д витамины талаар мэдвэл зохих 10 зүйл

munkhzul munkhzul
2019-12-24
0 0
115
7941
1. Удаан хугацааны туршид Д витамин ихээр дутагдсанаас хоол боловсруулах замаас кальци, фосфорын шимэгдэлт буурч улмаар өсч буй бие махбодийн яс зөөлрөх өвчнийг сульдаа/рахит/rickets гэнэ. Д витамин дутагдахад хоол боловсруулах замаас нийт кальцийн ердөө л 10-15% нь цусанд шимэгдэнэ.
2. Иймд өсөлт хоцрох буюу хүүхдийн жин, өндөр хэвийн хэмжээнээс бага байх, булчин сулрах, яс зөөлөрч хэлбэр дүрсээ алдах (дөрвөлжин толгой, майга эсвэл Х хөл, бугуй, шагай, өвдөгний үеэр бүдүүрэх, хавирганы яс-мөгөөрсний үе бүдүүрэх – сампингийн эрхний шинж) нь энэ өвчний үндсэн шинж юм.
3. Булчин суларч яс зөөлөрснөөс шалтгаалан хүүхэд мөлхөх, хөлд орох нь хоцрох, суух болон явахад хөл нь өвдөх, сүүн шүд цоорох шинжүүд илэрнэ. Цусан дахь кальцийн хэмжээ хэт багассанаас булчингийн таталт илэрч болно. Түүнчлэн сульдаатай хүүхэд өвчлөмтгий байхаас гадна аливаа өвчнөөр илүү хүнд өвчилдөг.
4. Дан хөхөөр хооллодог хэрнээ Д витамин уудаггүй, агаар салхинд гардаггүй, дутуу төрсөн, 6 сар хүрээд нэмэгдэл хоолонд ороогүй, бор арьстай, элэг ба бөөрний хүнд өвчтэй, уналт таталтын эм (үүнд люминал буюу фенобарбитал орно), гормон байнга хэрэглэдэг, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байх нь рахитаар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болно.
5. Хүүхэд 2 нас хүртлээ рахитаар өвчилж боловч 3-6 сартай хүүхэд хамгийн өндөр эрсдэлтэй.
6. Рахитаас урьдчилан сэргийлэхийн тулд эх жирэмсний хугацаанд пренаталь витамин тасралтгүй уух, гүйцэт төрсөн бол 14 хоногтойгоос, дутуу төрсөн бол төрсөн өдрөөс нь Д3 витаминыг өдөр бүр уулгах хэрэгтэй. Спирт агуулсан бэлдмэлүүдийг хүүхдийн эрүүл мэндэд хортой тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хориглодог. Түүнчлэн 6 сартайгаас нэмэлт хоолонд оруулж өдөрт 2 аяга сүү, түүнтэй тэнцэх сүүн бүтээгдэхүүн идүүлэх шаардлагатай.
7. Д витамин хүүхдийн уураг тархины хөгжилд нэн шаардлаатай бөгөөд бага насандаа Д витамин байнга уух нь уураг тархины хөгжилд сайнаар нөлөөлж цаашид сэтгэцийн хувьд эрүүл байх нэг нөхцөл болдог.
8. Д нь тосонд уусдаг витамин бөгөөд энэ нь бие махбодид хуримтлагддаг гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүнээс загас Д аминдэмээр баялаг бөгөөд өндөгний шар, үхрийн элгэнд бага хэмжээгээр агуулагддаг. Ихэнх хүнсний бүтээгдэхүүнд энэхүү аминдэм агуулагддаггүй.
9. Олон найрлагатай (мультивитамин) сонгохдоо Д витамины агууламжийг нь харах ёстой. Д витамины тун бага тохиолдолд хоногийн хэрэгцээг нь хангахын тулд заавраас нь ихээр уулгах нь бусад витамины тун ихсэх (ялангуяа А) аюултай. Илүүдэл жинтэй тарган, таталтын эсрэг эм байнга уудаг, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас гадаа гарах боломж хомс, элэг бөөрний архаг өвчтэй хүүхдэд эмч илүү өндөр тун бодож зөвлөдөг.
10. Сүүлийн жилүүдэд цэцэрлэг сургуулийн насныхан зурагт, компьютер, видео тоглоом тоглох нь эрс ихсэж гадаа тоглох нь багассан, цэцэрлэг/сургууль руугаа, гэртээ алхаж очихын оронд машин автобусаар явах болсон, сүүний оронд ундаа жүүс уух болсон зэрэг шалтгаанаар тэдэнд ч рахитын шинж илрэх болсныг хөгжсөн орнуудын хүүхдийн эмч нар анхааруулж байна.
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/
Видео мэдээ

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/

munkhzul
2023-05-26
Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй
Зөвлөгөө

Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй

munkhzul
2023-05-19
Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-13 /Салхин цэцэг өвчин/
Видео мэдээ

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-13 /Салхин цэцэг өвчин/

munkhzul
2023-05-12
ЗӨВЛӨГӨӨ I Алжаасан тархийг сэргээх 6 АРГА
Зөвлөгөө

ЗӨВЛӨГӨӨ I Алжаасан тархийг сэргээх 6 АРГА

munkhzul
2023-05-12
Улирлын шинж чанартай харшилтай хүмүүст өгөх ГУРВАН ЗӨВЛӨГӨӨ
Зөвлөгөө

Улирлын шинж чанартай харшилтай хүмүүст өгөх ГУРВАН ЗӨВЛӨГӨӨ

munkhzul
2023-05-05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Хүүхдийн ертөнц | “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” хүүхэд болгоны онцлогт тохирсон аргаар хүүхдийг хөгжүүлж байна
Видео мэдээ

Хүүхдийн ертөнц | “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” хүүхэд болгоны онцлогт тохирсон аргаар хүүхдийг хөгжүүлж байна

munkhzul
2023-06-02
0

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл нь хангалтгүй байгаагаас мянга мянган хүүхэд бусад хүүхдүүдийн адил сурч боловсрох эрхээ эдэлж...

Цааш унших
“Big Bang”-ын T.O.P хамтлагаа орхижээ

“Big Bang”-ын T.O.P хамтлагаа орхижээ

2023-06-02
Д.Ундраа: Охин хүүхдийнхээ дэргэд бусадтай архидан согтуурах нь амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн үйлдэл

Д.Ундраа: Охин хүүхдийнхээ дэргэд бусадтай архидан согтуурах нь амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн үйлдэл

2023-06-02
”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

2023-05-31
Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

2023-05-31

Санал болгож байна

Мисс Б.Гантогоогийн зурагнаас
Хүмүүс

Мисс Б.Гантогоогийн зурагнаас

2014-05-12
Таны эхнэр ямар ордонд төрсөн бэ?
Зурхай

Таны эхнэр ямар ордонд төрсөн бэ?

2014-09-06
Мөнгөлөг, секси  гоо үзэсгэлэн
Мэдээ

Мөнгөлөг, секси гоо үзэсгэлэн

2012-12-18
Жастин Бибер удахгүй шинэ уран бүтээл гаргана
Оддын амьдрал

Жастин Бибер удахгүй шинэ уран бүтээл гаргана

2019-04-23
Би нүдэндээ хайртай
Гоо сайхан

Би нүдэндээ хайртай

2013-06-27
Гурван настай охин Эйнштейний амжилтыг эвджээ
Сонин хачин

Гурван настай охин Эйнштейний амжилтыг эвджээ

2013-02-14
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In